Sunday, April 17, 2011

Би хэн бэ-2




Та урьд нь өөрөөсөө би хэн бэ? Гэж асууж байсан уу? Би юу хийж чадах юм бол? Би ямар чадвартай хүн бэ? Гэдгийг асууж байсан уу? Урьд нь би ямар хүнд туслаж байлаа. Тэр хүнээс бас ямар тусламж авч байснаа санаж байсан уу? Энэ олон асуултуудад ихэнхи хүмүүс: Би энэ тухай бодож байгаагүй үгүй гэж хариулах байх. Цөөн тооны хүмүүс тийм гэж хариулна. Эдгээр тийм гэж хариулсан хүмүүс бол өөрийгөө нээж, олж харж чадсан хүмүүс байдаг. Би та бүхэнд юу гэж зөвлөх гээд байна вэ? Гэвэл өөрийгөө эрт нээж харсан хүмүүс хождог гэж хэлэх гээд байна л даа. Хүмүүс буруу замаар ордог. Тэр хүмүүс бол өөрийгөө нээж, олж харж чадаагүй хүмүүс. Архичин хүн эхийнхээ гэдсэнд байхад нь бурхан түүнийг архичин бол хэмээн төөрөг зургийг нь зурдаггүй. Хүн өөрөө өөрийнхөө амьдралын зургийг л үүрд зурж байдаг. 13-р зуунд амьдарч байсан нэгэн алдарт зураач хэлэхдээ: хүн болгон зураач байдаг гэж хэлсэн байдаг. Зарим хүн энэ үгийг сонсоод үгүй би чинь эмч шүү дээ. Би зураг зурах ямарч авьяасгүй. Зөвхөн хүн л эмчилж чадна хэмээн дуу алдах байх. Гэтэл энэ нэгхэн өгүүлбэрт ямар гүн утга агуулагдаж байгааг эдгээр хүмүүс олж харж чадахгүй байна. Энэ нь ерөөсөө хүн өөрийнхөө амьдралыг сэтгэл дотроо зурж байдаг гэсэн үг юм. Та юу гэж бодно, тэр бодсон зүйл тань таны ирээдүйн амьдралыг зөгнөж байдаг. Хүн болгонд далд ухамсар гэж байдаг. Та юунд хайртай вэ? Гэж зарим хүнээс асуухад аав ээждээ, тэжээдэг нохойдоо гэх мэт олон хариулт дугаарлан зогсох байх. Гэтэл би өөрөө өөртөө хайртай гэж хэлэх хүн ховор болов уу. Та өөрийгөө хайрлаж чадахгүй байж яаж бусдыг хайрлах юм бэ? Хүн өөрөө өөрийгөө хайрлаж байж л бусдыг хайрлаж чаддаг. Бүр өөрийгөө хайрлаж сурч байж бусдыг хайрлаж сурч чадна. өөрөө өөрийгөө хайрла гэдэг нь амиа бодсон хэрэг биш. Зүгээр л өөрөө өөрийгөө уучил, өөртөө инээмсэглэл бэлэглэж бай. ямар нэг хийсэн ажлаараа өөрөөрөө бахарх. үүнийг би хийсэн юм гэж өөртөө урам хайрла. Зарим хүн энэ ажлыг би дээд сургуульд заалгасны ачаар хийсэн гэж хэлнэ. Гэхлээ тэр дээд сургуульд заасан зүйлийг та өөрөө л хичээж сурч авсан шүү дээ. Мөн та л энэ ажлыг хийж, та л энэ зүйлийг бүтээж босгосон. Тэгэхээр та өөрөөрөө бахархаж өөрийгөө хүндлэх ёстой. Хүн би хэн бэ? Гэдгээ олж хараагүйн улмаас өөрийн амьдралын замаас муруйдаг.тэгээд өөрийгөө олж харж чадаагүйн улмаас амьдралын дэндүү амархан замыг сонгодог. Энэ зам нь бас 3 салаалсан байдаг. 1 дэх зам нь: урсгалаараа амьдрах, 2 дох зам нь: буруу замаар орох, 3 дахь зам нь үхэл. өнөөдөр хүмүүс ихэнхидээ урсгалаараа амьдрах замыг сонгож амьдарч байгаад хамгийн сүүлд үхэл гэдэг замыг сонгодог. Монгол хүмүүс Би 10 жилээ онц төгсөх ёстой. Энэ миний үүрэг. Дараа нь би нэр хүндтэй улсын сургуульд орно. Тэгээд гэр бүл үүсгэж хүүхэд гарган амьдрах болно гэдэг. Дараа нь энэ амьдралын хичээлээ хүүхэддээ заадаг. Хөөш чи ингэж ПС тоглоом эргүүлж байхын оронд хичээлээ хий гэдэг. Гэхдээ таны ингэж хэлэх чинь зөв ч гэсэн нөгөө талаар буруу байдаг. Та хүүхдийгээ өөрийнхөө нөгөө урсгалаараа амьдардаг амьдрал руу татах гээд байна ш дээ. Зарим хүүхэд багаасаа хамтлаг байгуулж дуулах хүсэлтэй байдаг. Харин аав ээж нь чиний дуулдаг гэж юу байсийн. үүнийхээ оронд чи ядаж 7-н томъёогоо цээжлээд сууж бай гэдэг. Хүүхэд тань ихэнхидээ тантай тэмцэж байгаад сүүлдээ таны үгэнд орж таны туулсан амьдралыг дахин давтахаар хичээлээ хийх болно. Тэгвэл би та бүхнээс нэг асуулт асууя. өнөөдөр яагаад Монголд дээд сургууль төгссөн хүн Эрээн лүү наймаанд явдаг билээ. Эсвэл дээд сургуульд Эрээн лү наймаанд явахыг зааж сургадаг болчихсон юмуу. Арай л үгүй байлтай. Яагаад энэ олон хүн сурсан зүйл эзэмшсэн мэргэжлээрээ амьдарч чадахгүй байна. Энэ асуултанд ганцхан хариулт байгаа. Энэ хүмүүс ердөө л би хэн бэ гэдгээ л олж харж чадаагүй хүмүүс. Харин би хэн бэ гэдгээ олж харж чадсан , өөрийгөө удирддаг хүн л энэ нийгэмд хамгийн сайхан амьдрах болно. Та хичнээн зүйл өөрөө өөрөөсөө асууна, амьдрал уураг тархи тань төдий чинээ хариулт өгөх болно. Та өөрөө өөрийнхөө эзэн нь бол. өөрөөр өөрийнхөө хаан нь бол. өөрөө өөрийгөө удирд. Бусад хүн таньд юу гэж хэлэх нь падгүй. Та бас нэр хүндтэй хүмүүстэй өөрийгөө харьцуул. Тэр хүмүүс өөрийгөө олж харсан хүмүүс. Тэр хүмүүстэй та өөрийгөө харьцуулсны дараа та өөрийгөө ямархуу бодолтой, яаж өөрийгөө үхэл рүү түлхэж байгаагаа ойлгох болно.
Mungun

No comments:

Post a Comment