Өөрийгөө олох олох гэж хайж яваа танд миний блог таалагдана гэж найдаж байна. Бид магадгүй өөртөө байгаа зүйлийг харалгүйгээр дэндүү хол явчихсан байдаг ч юм билүү. Амжилтанд хүрсэн хүмүүс өөрийгөө танихыг зөвөлдөг. Харин яаж гэдгийг хамтдаа хайцгаая... Танд туслах нь таны үүрэг
Sunday, April 17, 2011
Би хаана төрөө вэ?
Бэгзийн Явуухулан
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт,
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би.
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би,
Цан хүүрэг савсаж уулс ороох оргилд,
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хүйтэн өвөлд сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би.
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би
Орог саарал зэрэглээ хавар сүүмэлзэх хөндийд,
Орсон буурын шүд өвөл хангинах хөндийд,
Үлэг гүрвэлийн мөрийг өдийн хүртэл хадгалсан
Онгон цэнхэр талыг эзэгнэнхэн төрлөө би.
Үнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би
Үүр шөнийн завсар шүүдэр буух навчинд,
Үрэл усан шүүдэрт нь одод гялалзах дэлбээнд,
Үхэлгүй мөнхийн бэлэгдэл цагаан уул цэцгэнд
Үнэр ялдам агь гангыг эзэгнэнхэн төрлөө би.
Зүүрмэглэх хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би
Зүйдэлгүй цагаан өрхний хоймсолж томсон оосорт,
Зүрхэн улаан галтай нь ган тулгын тотгонд,
Зуун түмэн үед монгол хүний идээшсэн
Зүүрмэглэх хун шиг гэрийг эзэгнэнхэн төрлөө би.
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би
Сормосон дундаан талимаарах алаг нүдний мэлмэрээнд
Саалийн үнэр ханхалсан дээлийн хормойн нугалаасанд
Санан санан уярах цэвэр ичимтгий аашинд
Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би.
Тэнхээт хөлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Тэлмэн жороо морины шанхны үзүүрийн чичиргээнд
Тэнгэрийн салхинаас бусдыг дээрээн гаргаж үзээгүй
Тэнэгэр говийн сүрэг онгон хулангийн нуруунд
Тэнхээт хөлгийн дөрөөг эзэгнэнхэн төрлөө би
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би
Амгалан тэнгэрийг цочоох аянгын догшин гялбаанд,
Ариун газарт шүхэрлэх мөндрийн цагаан ширхэгт,
Алтан талд татах солонгын долоон өнгөнд
Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би.
Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд,
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд,
Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд
Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би.
Би баян хүн мөн үү ?
Манай өвөө одон оронч хүн байсан юм. Тэгээд нэг өдөр Ангараг гаригийг дурандаад сууж байсан чинь түүн дээр маш том цул алтан уул байхыг олж харсан юм гэнэ лээ. Том уул л даа, ер нь бол дэлхий дээрээс дурандахад харагдаад байгааг бодоход их л том уул, Богд уулаас 100 дахин том юм шиг байна лээ.
Өвөө маань энэ нууцаа хэнд ч хэлэлгүй олон жил болсон юм гэдэг. Олон улсын хуулиар бол өвөө маань тэр алтны эзэн юм байна. Тэгээд нэг өдөр өвөө маань тэр уулаа хаана байгааг заасан Ангараг гаригийн зургийг надад өгөөд, тэр их алтаа бүгдийг нь гэрээслэн үлдээж билээ. Ингээд би энэ дэлхийн төдийгүй, нарны системийн хамгийн баян хүн болсон юмдаг.
Харин би нэг л асуудалтай тулгараад, одоохондоо ёстой жинхэнэ баян хүн шиг амьдарч болдоггүй ээ.
Алтаа авах гэсэн чинь тийшээгээ нисээд очиж чаддаггүй. 99% -ийг нь аваарай гэсэн ч Ангараг руу нисэх тухай ямар ч улс орон, тэр бүү хэл, АНУ, Орос, Хятадын аль нь ч ойрын 50 жилдээ бодох ч үгүй байгаа сурагтай.
Аргаа бараад банкуудаар явж, алтаа барьцаалж зээл авах гэсэн боловч ямар ч банк түүнийг минь ердөө ганц мянган төгрөгийн баталгаанд ч тооцож авдаггүй.
Одоо яах вэ … гээд хааяа дурандчихаад л сууж байна даа. Алтан уул маань уг нь байрандаа байж л байх юм … Асар том алт. Асар их баялаг. Би … ийм их алттай байж ингээд л ядуу хэвээрээ яваад байдаг … Яагаад ?
Би ер нь баян хүн мөн үү ?
Сонин хэвлэлээс би байнга унших юм. Монголчууд бид хөрсөн доороо асар их баялагтай гэж. Ер нь бол бид алтан дээр л сандайлчихаад суугаад байгаа юм байх аа. Харин нэг гэм нь тэр бүх алт маань Алтай, Хангайн нурууны доор, 5 км гүнд тарчихсан байгаа гэх юм. Ухаад авья гэхлээр яг хаана байгааг нь сайн мэдэхгүй, бүх уул нуруугаа сэндийлж, ус голоо хатааж байж л олно, тэгээд ч Ангараг руу нисэх шиг хүлээж, бас л нөгөө 99% –аа ч төлнө гэх юм.
Бүх монголчууд маань ч надтай адил баян, бас л алтан дээрээ сандайлчихаад авч чадахгүй амьдарч байгаа хүмүүс юм уу ? Тэгээд над шиг бас ядуу …
За 1% ч байсан яахав. Харин бид хэр удаан хүлээх юм бол ? Нас минь хүрэх болов уу ?
Эсвэл би ажил хийж амьдрах тухайгаа бодсон нь дээр юм болов уу ? Та нэг зөвлөөч ...
Өвөө маань энэ нууцаа хэнд ч хэлэлгүй олон жил болсон юм гэдэг. Олон улсын хуулиар бол өвөө маань тэр алтны эзэн юм байна. Тэгээд нэг өдөр өвөө маань тэр уулаа хаана байгааг заасан Ангараг гаригийн зургийг надад өгөөд, тэр их алтаа бүгдийг нь гэрээслэн үлдээж билээ. Ингээд би энэ дэлхийн төдийгүй, нарны системийн хамгийн баян хүн болсон юмдаг.
Харин би нэг л асуудалтай тулгараад, одоохондоо ёстой жинхэнэ баян хүн шиг амьдарч болдоггүй ээ.
Алтаа авах гэсэн чинь тийшээгээ нисээд очиж чаддаггүй. 99% -ийг нь аваарай гэсэн ч Ангараг руу нисэх тухай ямар ч улс орон, тэр бүү хэл, АНУ, Орос, Хятадын аль нь ч ойрын 50 жилдээ бодох ч үгүй байгаа сурагтай.
Аргаа бараад банкуудаар явж, алтаа барьцаалж зээл авах гэсэн боловч ямар ч банк түүнийг минь ердөө ганц мянган төгрөгийн баталгаанд ч тооцож авдаггүй.
Одоо яах вэ … гээд хааяа дурандчихаад л сууж байна даа. Алтан уул маань уг нь байрандаа байж л байх юм … Асар том алт. Асар их баялаг. Би … ийм их алттай байж ингээд л ядуу хэвээрээ яваад байдаг … Яагаад ?
Би ер нь баян хүн мөн үү ?
Сонин хэвлэлээс би байнга унших юм. Монголчууд бид хөрсөн доороо асар их баялагтай гэж. Ер нь бол бид алтан дээр л сандайлчихаад суугаад байгаа юм байх аа. Харин нэг гэм нь тэр бүх алт маань Алтай, Хангайн нурууны доор, 5 км гүнд тарчихсан байгаа гэх юм. Ухаад авья гэхлээр яг хаана байгааг нь сайн мэдэхгүй, бүх уул нуруугаа сэндийлж, ус голоо хатааж байж л олно, тэгээд ч Ангараг руу нисэх шиг хүлээж, бас л нөгөө 99% –аа ч төлнө гэх юм.
Бүх монголчууд маань ч надтай адил баян, бас л алтан дээрээ сандайлчихаад авч чадахгүй амьдарч байгаа хүмүүс юм уу ? Тэгээд над шиг бас ядуу …
За 1% ч байсан яахав. Харин бид хэр удаан хүлээх юм бол ? Нас минь хүрэх болов уу ?
Эсвэл би ажил хийж амьдрах тухайгаа бодсон нь дээр юм болов уу ? Та нэг зөвлөөч ...
Б.Шүүдэрцэцэг: Би хүмүүсийн хайран дунд амьдарч байгаагаа мэдэрдэг
Таны ярилцлагыг Б.Тогтохбаяр зохиолчтой хийсэн ярилцлага гэж бичих үү, аль эсвэл Б.Шүүдэрцэцэг зохиолчийн ярилцлага гэх ёстой юу гэдэгт та хариулт өгөхгүй юү?
-Хүмүүс намайг Тогтохбаяр гэж бараг мэдэхгүй дээ. Өөрийг тань ч Б.Шүүдэрцэцэг гэдгээр минь ярилцлага авах гэж байгаа болов уу гэж бодож байна.
- Хүлээн зөвшөөрч байна. Анх таныг 2002 онд “Шар” сонинд Б.Шүүдэрцэцэг нэрээр зохиол бичиж байсныг санаж байна. Тэр үеэс хойш олон зүйл өөрчлөгдсөн байх. Тийм үү. Гадаад төрхийн хувьд гэхэд л тэр үеийнхээсээ бүр ч залуу харагдаж байна шүү дээ?
- Цаг хугацаа өнгөрөөгүй юм шиг байна уу.
- Тэгж хэлж болох л юм?
- Би биологийн хөгшрөл¬тийн эсрэг янз бүрийн зүйл хэрэглээгүй. Харин хүнд өөрий¬гөө олох үе ирдэг гэдэг шиг имижээ олсон байж болох юм. Түүнээс бус хумсыг эс тооцвол надад хиймэл зүйл ганц ч байхгүй. Би маш их прагматик хүн учраас аливаа зүйлийн агуулгыг шүтдэг. Тэгээд ч би монгол хүн. Монгол хүний ерөнхий шинжийг арилгаж, өөрийгөө өөрчлөөд байх шаардлага надад огт байхгүй.
- Та тухайн үед өөрийгөө нууцалдаг байсан. Олны өмнө ил гарах болсон шалтгааныг та хэдийд олж харсан бэ?
- Анх зохиол бичиж эхлэх үед бид хоёр танилцаж байсан шүү дээ.
- Тийм ээ. Би ч бараг таныг бичээд байгааг анзаардаггүй байсан. Одоо бодоход шүү дээ?
- Би тэгж л нуухыг хүссэн учраас нуудаг байсан. Цаашаа юу болохыг хэн ч мэддэггүй. Үүнтэй л адил зүйл надад тохиолдсон. Хэн ч мэдэхгүй Шүүдэрцэцэг гэдэг хүний зохиолыг тийм олон хүн уншина гэж би төсөөлж байгаагүй. Зөвхөн “Шар” сонины уншигчдад зориулж л бичиж байсан. Дараа нь уншигчид “Ном болгооч” гэдэг хүсэлт тавьж эхэлсэн. Би хүслийг нь биелүүлсэн. Бүх зүйл надад захирагдаагүй. Гурван жил гаруйн хугацаанд нууцалж байгаад өөрийгөө ил болгосон. Нэгэнт зохиол бичсэн учраас зохиогчийн эрхээ хамгаалахын тулд “Шүүдэрцэцэг гэдэг чинь би юм аа” гэж хэлэх хэрэгтэй болдог юм билээ.
- Та 2002 оны тэр үеийнхээсээ ч залуу харагдах болсноо хүлээн зөвшөөрнө биз дээ?
- “Шүүдэрцэцэг гэдэг чинь би байна” гэж зарлахтай зэрэгцээд л өөрийнхөө гадаад төрхөнд анхаарал хандуулж эхэлсэн. Өнөөдөр өөрийн үсчин, оёдолчин, гоо сайханчтай болсон.
- Зохиолчид нийтлэг дүр төрх, гүн ухааны гэмээр “маяг”-аараа ижилсэх нь бий. Таныг тэдний дунд арай онцгой харагддаг гэдгийг анзаараагүй үлдсэн хүн цөөхөн болов уу?
- Би бусдад гоё харагдах гэж асуудалд ханддаггүй. Тэгээд ч дотоод мөн чанараараа бол харин ч их эрэгтэйлэг хүн. Зарим хүнд их гоё харагдаад, нэг хэсэгт нь хэт их гадаад төрхдөө анхаардаг хүн шиг харагддаг байж магадгүй. Ямар ч байсан миний дотоод мөн чанар хэвээрээ байгаа. Зохиолчдын тухайд манайд л нийтлэг нэг дүр төрхтэй харагддаг болохоос бус гадаад оронд бол өөр байдаг. Манай С.Удвал гуайн хувьд гэхэд л гайхалтай сайхан эмэгтэй байсан. Тэгээд ч би зохиолчдыг гаднаас нь уйтгартай харагдах хэрэггүй гэж боддог. Бид оюуны талбарт ажиллаж байгаа хүмүүс. Биднийг харж үлгэр авах залуу охид олон бий. Надад гэхэд “Таныг үлгэрлэн дуурайдаг” гэж хэлэх охин олон байдаг. Иймд оюуны салбарт ажиллаж, хөдөлмөрлөж байгаагийнхаа хувьд маш олон залууг энэ чиглэлээр ажиллаж, шударгаар амьдралын сайн сайхнаа бүтээх зам руу татахдаа би өөрийгөө сайн үлгэр дуурайлал нь байгаасай гэж хүсдэг.
- Охидууд загвар өмсөгч, дуучин бүсгүйчүүдийг харж үлгэр дуурайл авах нь бий. “Би яг энэ эгч шиг гоё бүсгүй болно” гээд л?
- Би заавал загвар өмсөгч, дуучин хүмүүс л гоё байх ёстой гэсэн хэвшмэл ойлголтыг эвдэхийг хүсдэг. Яагаад эмэгтэй хүн ухаантай байсныхаа төлөө өөрийгөө муухай харагдуулах ёстой юм бэ. Гоо зүйн тодорхойлолтоор бол гадаад, дотоод гоо сайхан буюу хэлбэр, агуулга хоёрын нэгдлийг хэлнэ гэсэн байдаг. Ажил хийдэггүй хэрнээ өдөр бүр гоо сайханд орж, үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэж, өөрийгөө засварлаж явдаг эмэгтэйг залуу охид юуны төлөө дуурайх юм бэ. Тэднийг ямар мөнгөөр өөрсдийгөө гангалж байна гэж бодоод үлгэр жишээ авах вэ. Би тийм үлгэр дуурайлалд дургүй. Тийм хүмүүс охидод үлгэр жишээ болох бий гэж айдаг. Надад үнэхээр тэр бүхэн утгагүй санагддаг. Ямар ч эмэгтэй хүн өөрөө өөрийнхөө, амьдралын эзэн байх ёстой. Цаг ямагт нөхрөө хараад, хүлээгээд суудаг обьект байх ёсгүй гэж боддог. Би бүх амьдралынхаа туршид субьект байж ирсэн. Би гурван охинтой. Тэднийхээ сайн сайхан үлгэр дуурайлал нь байх үүрэгтэй хүн. Тэднийг дагаад олон мянган уншигч байна. Тэдний өмнө би үүрэг хүлээх ёстой.
- Та Эрхүүгийн их сургуульд сурч байсан байх аа?
- Тийм ээ. Охиноо гаргах гэж Монголд ирээд буцаж яваагүй. Би тэр үед охиноо орхиж явж чадаагүй. Ээж дээрээ орхиод явж болох байсан ч өөрөө өсгөхийг хүссэн. Ээж, аав ч гэсэн охиноо өөрөөсөө хол өсгөнө гэхээр төсөөлж чадахгүй байсан. Би энэ шийдвэрээ өөрийнхөө амьдралд гаргасан хамгийн зөв шийдвэрүүдийн нэг гэдэгт өнөөдөр ч итгэлтэй байдаг.
- Таны нөхрийг сэтгүүлч, пиарч Д.Болдхуяг гэдгийг мэдэх нэг нь мэднэ. Мэдэхгүй нь мэддэггүй болов уу. Мэддэг хүмүүсийн хувьд “Пиарыг нь Д.Болдхуяг хийж байгаа учраас ийм амжилттай явж байгаа” гэж хэлж болох юм?
- Анх зохиол бичиж, сонинд хэвлүүлэх үед нууц нэр хайж байхдаа л бид хоёр зөвлөлдсөн. Тэр үеэс хойш дахиж зөвлөгөө өгөөгүй. Намайг мэддэг болохоороо “Чи угаасаа өөрөө л бүхнийг бүтээхийн төлөө зүтгэдэг хор шартай хүн учраас би юм хэлэхгүй” гэдэг юм. Заримдаа ганц нэг зөвлөгөө хэлэхээр нь би хүлээж авдаггүй. Би чинь айхтар зөрүүд хүн шүү дээ. “Хань минь тэгж хэлж байна” гэж бодохоос илүүтэй “Би өөрөө ингэж хүсч байгаа учраас” гээд л зүтгэчихнэ шүү дээ.
- Та “Миний ертөнц” номондоо 1991 онд хуримаа хийсэн тухайгаа бичсэн байсан. Тэр үеэс хойш 20 жил өнгөрчихөж. 20 жилийнхээ ойг нууцхан ч болов тэмдэглэсэн үү?
- Хоёулхнаа тэмдэглэсэн. Би 40 хүрээд удаагүй байсан. Уг нь олон хүн уриад илүү өргөн хүрээнд тэмдэглэж болох байсан. Гэхдээ хоорондоо ярилцаад “Энэ 20 жилийн амьдрал бид хоёрын л амьдрал юм чинь хоёулхнаа л тэмдэглэе” гэж ярилцаад нэг оройжин ярилцаж суусан.
- Юун тухай вэ. Алдаа, оноо, аз жаргалтай мөчүүд гээд л дурсамж дуусашгүй санагдсан гэдэгт итгэж байна?
- Гэр бүлээрээ цаг ямагт хамт байсан ч гэсэн тогтож ярилцаагүй олон зүйл үлдсэн байдаг юм билээ. Их л гоё ярилцаж, баярласан даа. Бид хоёр чинь 20 настай, бараг хүүхдээрээ байхдаа суусан болоод ч тэрүү олон асуудал байдаг байсан. Тэр бүхнийг шийдээд, даваад гараад ирсэндээ бахархсан.
- Тэр бүхнээс тань залуу гэр бүлд тулгамддаг асуудлын талаар тодруулмаар байна. Та сая уншигчиддаа сайн сайхан үлгэр жишээ байхыг хүсдэг тухайгаа хэлсэн болохоор энэ асуултын хариулт залуу охидод нэгийг бодогдуулж болох юм?
- Анх бид хоёр хадам аавынхаа гурван өрөө байрны хамгийн жижигхэн өрөөнд гэр бүл болж, дөрвөн жил хамт амьдарсан. Ямар ч сайн хадам, хичнээн сайн бэр байлаа гээд хадмын хаяанд амьдарна гэдэг тийм ч амар зүйл биш байдаг. Дөрвөн жилийн дараа дөрвөн настай охиноо дагуулаад нүүхэд бид хоёрт зурагт ч байгаагүй. Хадмынхаасаа тусдаа гарч, Бөхийн өргөөний ард айлын хажуу өрөө хөлслөхдөө тэр айлын плиткаг ашигладаг байсан. Манай охидууд хор шартай болоод ч тэрүү гэрийн эзний хүүхдийг зодно. Яаж ч бодсон гэрийн эзний хүүхдийг зодно гэдэг амар зүйл биш. Хэд, хэдэн хажуу өрөө хөлсөлж байж охиноо зургаан нас хүрэхэд өөрийн гэсэн байртай болсон. Бид хоёр амьдралынхаа төлөө өдөр бүр тэмцэж байж л энэ амьдралыг босгосон. Өөрсдийнхөө хүчээр бүтээсэн учраас 20 жилийн дараа эргээд харахад сайхан байсан. Маш их бахархалтай санагдсан.
- Маш олон бэр асуудал гарах бүрт л хадам ээжийгээ маргааны төвд авчирдаг. Хадам ээжүүд ч гэмгүй байдаггүй бололтой юм билээ?
- Зөрчилдөх тохиолдол олон л гарна. Гэхдээ би багаасаа асуудлын голыг олохыг чухалчилдаг байсан учраас бэрхшээлийг хүндрүүлэхгүйг эрмэлздэг байсан. Тэгээд ч би хүүхдээ харахын хажуугаар сургуульд сурч, ажил хийж, хичээлээ хийдэг байсан. Хадмууд ажил хийдэг бэрд бас муу байж чадахгүй шүү дээ. Тийм болоод ч тэрүү хурдан хугацаанд хүлээн зөвшөөрөгдөж чадсан. Манай хадмууд ч тийм муу хүмүүс биш л дээ. Хүн ер нь бусдыг өөртөө яаж хандахыг өөрөө тодорхойлдог гэж боддог. Өөрөө ноён нуруугаа алдахгүй, өөрийгөө ойлгуулдаг байх ёстой юм шиг байна лээ. Ямар ч тохиолдолд айлын нялх охин гэрт нь орж ирээд, өөрийнхөөрөө байх гээд эхэлбэл олон арван жилийн турш өөрийн хэв маягаараа амьдралаа зохицуулж ирсэн эх хүний хувьд амар биш байх нь ойлгомжтой. Би охид, бүсгүйчүүдийг үүнийг ойлгох хэрэгтэй гэж боддог.
- Одоо бол та нэр хүндтэй бэр үү?
- Нэр хүндтэй бэр. Намайг хүү нь очихоор яаж угтдаг тэгж л угтдаг. Хэзээ ч гэрт нь очиход хоол хийлгэдэггүй. Миний өнөөдрийн хийж бүтээж буй бүхнийг минь хүндэтгэдэг. Төрүүлсэн аав, ээжийн хүндлэл, хайраас дутахгүйгээр намайг хүндэлдэг.
- Д.Болдхуяг ахыг 2002 онд сити таксинд явдаг шар машин авч, ногооноор будаад унаж байсныг санаж байна. Тэр машин та хоёрын анхны машин байсан уу?
- Тийм ээ. Манай бага охин мэндлэхэд бид хоёр тэр машиныг авч байсан. Бидний анхны машин. Бүхнийг тэгж л нь эхэлсэн. Тэр нь маш их амттай байдаг юм билээ. Би бага байхдаа бусад охидын адил гоёж гоодоод, диско хэсдэггүй байсан. Өнөөдөр харин хүссэн бүхнээ авч, өмсч, эдэлж, хэрэглэж байна. Хүн ер нь бүх зүйлийг анхнаас нь өөрийн болгох гэж зүтгэх хэрэггүй гэж боддог.
- Эмэгтэйчүүд өнөөдөр л энэ хувцсыг, цүнхийг авахгүй бол бүх амьдрал нь зогсчих юм шиг санах нь бий?
- Сэтгэл санаагаар унаад л, бөөн уйтгар гуниг болдог хүмүүсийг би бас мэднэ ээ. Хүн зөв амьдраад, хүссэн зорилгодоо хүрч чадвал тэр бүхэн чинь нэг, хоёроороо бус хүссэн хэмжээгээр нь ирдэг гэдгийг би өөрийнхөө амьдралаас харж байна. Үүндээ баяртай байдаг.
- Та шууд утгаар нь ”Сонголт миний талд эргэсэн” гэж хэлж байна уу?
- Тийм ээ. Үнэн нь л тэр.
- Таны дэргэд туслах, жолооч, менежер гэсэн гурван хүн ажиллаж байна. Зохиолч эмэгтэйчүүдийн хувьд энэ бүхэн “илүүрхэл” биш үү?
- Янз бүрийн дүр бүтээх гэсэндээ энэ хүмүүсийг ажилд аваагүй. Миний ажил дийлдэхээ больчихоод байна. Дотоод ажлыг хийх туслах, гадаад ажлыг зохицуулдаг менежер, жолооч зайлшгүй хэрэгтэй болсон. Энэ хүмүүс байхгүй бол би зохиолоо бичиж амжихгүй болчихно. Гэртээ шал угаагаад суугаад байвал бүр ч бүтэхгүй. Монголд энэ байдал одоохондоо онцгүй санагдаж байж магадгүй. Дэлхийн зохиолчид бүгд л туслахтай байдаг юм билээ.
- Та өөрийгөө Монголын утга зохиолд үүрэг гүйцэтгэж байна гэж боддог уу?
- Энэ талаар дүгнэлт хийж байгаагүй юм байна. Би шинэ зүйл бичээгүй. Дэлхийн утга зохиолын бүхий л урсгал уншигчдад хүрчихсэн. Номыг буруу талаас нь харуулж бичихгүй юм бол энд шинэчлэл хийх боломж байхгүй. Харин монгол хэл соёлоо авч явахад өөрийн хувь нэмрийг оруулах юмсан гэж боддог. Тэгэх үүрэг ч надад бий. Ерөнхийдөө монгол хэлээр гарч буй зохиол, бүтээл шинэ байхад, уншигчидтай болоход нь өөрийнхөө хувь нэмрийг оруулсан гэж хэлж болно. Монголд борлуулалтаараа нэг номерт байна гэдэг хэцүү. Орчуулгын зохиолууд маш сайн борлогддог.
- Олон зохиолчийн хувьд нэг “брэнд” гэмээр үг байдаг. Тэр нь “Би цаг үеэсээ төрүүлж төрсөн хүн. Миний зохиолыг намайг үхсэний дараа ойлгоно. Цаг хугацаа хэрэгтэй. Зохиолч хүн цаг хугацаанаасаа түрүүлж сэтгэх ёстой” гэх үгс. Та үүнийг хүлээн зөвшөөрдөг үү?
- Мэдэхгүй ээ. Би тэгж хэлдэггүй. Надад миний зохиолыг ойлгож байгаа нь л чухал. Одоо харин гаднаас “Зохиолоо орчуулж ирүүлнэ үү” гэсэн хүсэлт олноор ирэх болсон. Тийшээ номоо гаргах бодолтой байгаа. Гэхдээ тэнд борлуулалтаар тэргүүлнэ энэ тэр гэж ярих хэрэггүй болов уу.
- Монголын зах зээл хэтэрхий бага байгаа нь номоос ашиг олох боломж олгодоггүй гэсэн яриа бас байдаг?
- Хүн ам бага байгаа нь харамсалтай хэрэг. Гэхдээ би голохгүй. Зүгээр сонирхуулаад хэлэхэд миний “Ану хатан” романы борлуулалтыг Оросын хамгийн олон хувь зарагдсан номын худалдаатай харьцуулаад үзэхэд 500 мянгаас сая номын борлуулалт хийчихсэн юм билээ. Би Монголдоо төрсөн учраас байгаа нөхцөл байдалдаа л тохируулж бодохыг чухалчилдаг. Ямар өндөр хамартай, шар үстэй Мерлин Морло болж төрсөнгүй гээд гомдоод уйлаад байлтай биш дээ.
- Та орчин цагийн залуусын сонголт, амьдралын хэв маягийг зохиолдоо ашигладаг байсан. Гэнэт тэр бүхнээсээ татгалзаж түүхэн роман бичих болсон шалтгаан нь юу вэ?
- Хүн хөгжих ёстой байх аа. Тэр хөгжил намайг “Ану хатан” романыг бичихэд түлхүүрдсэн байж магадгүй. Энэ романаас өмнө нь бага, багаар роман бичих дадлага хийсэн.
- Хэр удаан судалсан бэ?
- Жил гаруй судалсан. Олон ч эрдэмтэн, судлаачидтай уулзаж, олон ч ном бүтээл уншсан. Амар бүтсэн бүтээл биш ээ. Би Б.Ринчен гуайн ”Галдан бошигт” романыг уншчихаад багаасаа Ану хатнаар бахархдаг байсан. Ер нь надад эрчүүдтэй тэдний дүрмээр өрсөлдөж, ялалт байгуулсан эмэгтэйчүүд маш их бахархууштай санагддаг.
- Орчин үеийн уншигчид “Роман уншина гэхээс халшраад байна” гэж хэлэх нь бий. Тэд бас “Зохиолч нь яаж ийм урт ном бичдэг байна аа” гэдэг. Таны хувьд халшрах үе байсан уу?
- Зарим үед халширч, барьж авахаас зугатах тохиолдол байсан. Романыг онгодоор бичнэ гэж байхгүй. Яруу найргийг л онгодоор бичдэг байх. Уншигчдын хувьд зарим нь тийм бодолтой байдаг нь үнэн. Харин миний уншигчдын хувьд том номонд илүү дуртай. Өгүүллэгийн ном туужаасаа удаан зарагддаг. Роман нь туужаасаа хурдан зарагдсан. Миний “Ану хатан” роман өмнө нь гаргаж байсан бүх номын минь борлуулалтыг эвдсэн. Би уншигчаа их сайн бэлдсэн гэдгээ сүүлийн үед улам бүр мэдрэх болсон шүү. Өөрийгөө хүмүүсийн хайранд амьдарч байгаагаа ч цаг ямагт мэдэрч байгаа.
- Та итгэлтэй байна уу?
- Тийм ээ. Олон эмэгтэй надтай уулзаад “Таны ярилцлагыг уншаад би жигүүртэй мэт болсон” гэж байсан. Эрчүүд ч шууд нэвтрүүлгийн үеэр бахархаж, баярлаж байгаагаа хэлдэг. Сая “Ану хатан” жүжгийнхээ клипийг Төв аймагт хийхэд хоёр малчин надад “Та Шүүдэрцэцэг зохиолч уу” гээд таван сайхан хурдан морио бидэнд үнэ төлбөргүй хэрэглүүлж байсан. Ховд аймгийн Төв номын сангийн уншигчидтай видео уулзалт хийхэд “Та заавал манай нутагт ирээрэй” гэж урьсан. Би алхам тутамдаа л намайг гэсэн хүмүүсийн сайхан сэтгэлийг, хайрыг мэдэрч байгаадаа баяртай байдаг.
- “Ану хатан” жүжиг хэзээ нээлтээ хийх вэ?
- Энэ сарын 8-нд нээлтээ хийнэ. Бэлтгэл ажил ерөнхийдөө дуусч байгаа. Анх манай Ц.Баясгалан манай найз жүжигчин Ц.Эрдэнэцэцэгээр дамжуулж энэ зохиолыг “Жүжиг болгомоор байна” гэдэг саналыг тавьж байсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа дахиж утасдаад “Баатар найруулагч бид хоёртой уулзаадхаач” гэсэн. Би тэр хоёртоо маш их баярлалаа гэж хэлмээр байна.
- Жүжигт зориулж романдаа өөрчлөлт оруулсан уу?
- Жүжгийн зохиол арай өөр байдаг юм билээ. Тийм болохоор найруулагчийнхаа шаардлагаар өөрчлөлт оруулсан. “Ану хатан” жүжгийн найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Баатар ажиллаж байгаа.
- Надад гол дүрийн жүжигчдийн сонголт их таалагдсан. Яг театрынхаа урлагт үнэнч байж, жүжигчнийхээ үнэ цэнийг өргөж чаддаг жүжигчид тоглох нь гэж баярласан?
- Найруулагч маань сонгосон. Надад ч маш их таалагдсан. Би 100 хувь сэтгэл хангалуун байгаа. Манай Ц.Баясгалан, Ц.Цэрэнболд хоёр үнэхээр өөрийн тань хэлснээр нууцлаг, үнэ цэнэтэй жүжигчид. Би энэ Ану хатны дүрд тайчдаг жүжигчдийг анхнаасаа тоглуулахгүй байсан. Тэд тайчигчаар л харагдана шүү дээ. Сөргөөр танигдаагүй учраас Ану хатанд их сайхан тохирч байгаа.
- Шинэ номын нээлт болоход их баярлаж, догдолдог байх. Жүжгийн нээлт ойртоход ч бас адилхан байна уу?
- Харин ч догдолж, баярлах бус их түгшиж байна. Би зөвхөн жүжгийн зохиолч бус продьюсерээр ажиллаж байгаа. Манай жүжгийн тайз их өвөрмөц болж байгаа. Гэр, авдар нь салдаг гээд л дор бүрнээ нарийн хийц ихтэй болохоор “Нээлтийн үеэр яадаг бол” гэж айдаг юм байна.
- Клип нь их сүртэй болж байгаа гэж сонссон. Бусад жүжгийн клип бөөн цус, зодоон, хүчирхийлэлтэй байдаг. Тэр бүхнийг хараад таашаах нэгэн байхад над шиг хүмүүс шууд төвөгшөөдөг. Маш бүдүүлэг сэтгэгдэл төрүүлдэг учраас “Үзэх хэрэггүй” гэсэн бодол төрчихдөг юм?
- Би ч тэр хүчирхийлэл дүрсэлсэн клипт дургүй. Эмэгтэйчүүдийг хөнгөмсөгөөр үзүүлэх сонирхолтой байдаг нь эвгүй санагддаг. Миний жүжиг түүхэн жүжгүүд дотроо клиптэй хоёрхон жүжгийн нэг болж байгаа. “Таванбогд” групп ивээн тэтгэсэн. Манай найз Алтантуяа хоёрхон хоногийн дотор клипний найруулагчаар ажиллаж их сайхан бүтээл хийж өгсөнд баяртай байгаа.
- Цаашлаад кино хийх бодол байна уу?
- Гавъяат жүжигчин Г.Равдан ах маань миний романы нээлтийн үеэр “Дамчаа агсан Ану хатнаар кино хийнэ гэж мөрөөддөг байсан. Мөрөөдлийг нь биелүүлээрэй” гэж хэлж байсан. Тэр үед тохироо нь бүрдвэл кино болгочих юмсан гэдэг бодол төрж байсан. Жүжгийн маань Очирцэцэн хааны дүрд тоглож байгаа Ардын жүжигчин Ж.Мягмарнаран ах клипний зураг авалтын үеэр “Дэлгэцийн бүтээл болгож, ахыгаа нэг Очирцэцэн хааны дүрээр дэлгэцэд үлдээгээрэй” гэж хэлж байсан.
- Би ч бас танд кино хийхийг ерөөе?
- Баярлалаа.
- Жүжигчид түүхэн жүжигт дүр бүтээхээр омогшиж байна уу. Та тэдний омогшлыг мэдэрсэн үү?
- Тийм ээ. Тэд маш их баяртай байгаа. Тэр тусмаа эр нь ханачихсан залуу жүжигчдийн хувьд их талархалтай хандаж байсан.
- Ярилцлагын төгсгөлд “Ану хатан” жүжгийн нээлтэд амжилт хүсье. Олон, залуу зохиолчийг бүтээлч хөдөлмөрт уруу татаасай гэж хүсч байна?
- Баярлалаа. Дашрамд нь “Ану хатан” жүжгийг ивээн тэтгэсэн “Таванбогд” групп, “Хүрд” компани, “Улаанбаатар барилга” компани, “Гандирс”, “Сэлэнгэ пресс”, “Монгол костюмс” зэрэг ивээн тэтгэгчдэдээ баярласан, талархсанаа илэрхийлье.
Би нууц амраг болсон (6)
Миний амьдрал | 2009 / 04 / 24
Нууцхантайгаа уулзалгүй зөндөө удлаа. Бараг сар гаран болсон байх. Яагаад ч юм ойр ойрхон уулзаад байсан чинь сүүлдээ уулзмааргүй санагдсан л даа надад. Яагаад тэгсэнийг мэдэхгүй. Эмэгтэй хүн гэдэг уйдамтгай юм шиг байгаа юм. Дандаа л surprise цочроонд дуртай юм шигээ. Ойр ойрхон уулзаад байсан болохоор надад тийм байсан шүү үнэндээ.
Тэгээд түүнтэй уулзахгүй байх арга хайх болсон. Утсаар яриад уулзмаар байна гэхээр нь ажилтай байна, завгүй байна гэсээр байгаад бараг 10 хонолоо. Тэр ч орой болгон л ярьдаг. Би ч дандаа л завгүй байна гэдэг болсон. Муухай байгаа биз, өөрөө учиргүй тэмүүлж түүнтэй секс хийхийг аймаар их хүсэж байснаа сүүлдээ зугтмаар санагдаж эхэлсэндээ өөрөө ч гайхаж байсан. Тэгээд нэг өдөр түүнийг ярихаар нь найз нь уулзахгүй удмаар байна гэсэн. Хоёулаа сарын дараа уулзъя гэлээ. Тэр маань гайхаж байснаа яагаад уулзахгүй зугтаагаад байгаа юм, ямар нэг таагүй явдал учирсан бол зүгээр л хэл л дээ, найз нь ойлгоно гэж байсан. Үнэндээ би түүнээсээ холбоогоо таслахыг хүсэхгүй байсан. Зүгээр л түүнтэй уулзахгүй удмаар байсан. Ингээд хоёулаа ярилцаад нилээн улаж байгаад уулзахаар боллоо. Түүнээс хойш сар гаран боллоо. Тэр ярихгүй л байлаа. Яагаад ч юм би түүнийг санасан. Түүний эелдэг, янаг тачаангуй, секси байдал нь үгүйлэгдэж байсан. Нөгөө талаар түүнтэй уулзана гэж ямар нэг нууцхан явдал тохиолдохгүй, сандарч тэвдэхгүй байх нь нэг бодлын амар л байлаа. Гэхдээ би хүнтэй ойртолгүй удаж байсан болохоор өглөө оройдоо хүсэхээрээ түүнийг л хүсэж мөрөөддөг байсан. Түүний үнсэлт, тэврэлт, эрхтэн рүү минь алгуурхан орох тэр гайхамшигт мэдрэмж, түүний дээр суугаад хөдөлж байхад ямар галзуу тачаангуй мэдрэмж авдаг тэр бүхэн нь түүнийг хүсэхгүй байх аргагүй болгож байсан. Надтай уулзахгүй удаан байсан нь түүнд таалагдаад ер нь нууц амрагтай байх нь түүнд дэмий санагдсан юм болов уу гэж бодлоо. Эсвэл тэр хүүхэдтэй болохыг хүсэж байгаа гэсэн болохоор найз охин нь хүүхэдтэй болоод бөөн баяр, юун надтай манатай байгаа юм болов уу ч гэж бодож байлаа. Ямартаа ч би түүнтэй уулзахгүй, учрахгүй удаад ирэхээрээ тэр байдалдаа дасах шинжтэй болж ирсэн. Бараг л түүнтэй одоо уулзаад хэрэггүй юм байна дөө. Угаасаа ч тэр бид хоёрын харилцаанд ирээдүй байх биш. Аягүй бол хайртай болоод зовж шаналахын нэмэр биз гэж бодож байсан. Гэхдээ л миний амьдрал нэг л уйтгартай нэг л хэвийн, ямар ч гоц гойд сайхан зүйлгүй, амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжлээд л цаанаа л нэг л уйтай байлаа. Гэтэл яасан гээч? Цас бударсан дулаахан орой ажлаа тараад гэр рүүгээ алхаж явтал түүний машин замын хажууд зогсож байхыг би харлаа. Тухайн үедээ түүнийг энэ хавьд л байна даа. Тааралдчихгүй л юмсан. Яагаад ч юм тааралдчих вий дээ гэсэн бяцхан айдастай алхаагаа хурдасган алхаж явтал замын хажуугийн кафегаас яг урдаас гараад ирдэг байгаа. Бурхан минь. Би тэр үед ямар эвгүй байдалд орсон гээч. Сандарсандаа нэг том харсанаа бараг л түнд дуулдахгүйгээр “сайн уу” гэчээд чигээрээ алхлаа. Түүний араас түүний найз охин гарч ирж байгаа байхдаа гэж бодохоос л яс хавталзаж байлаа. Ядаж байхад цас ороод бүүдийсэн, цаанаа л нэг гуниг дагуулсан эвгүй орой байсан л даа. Ингээд л би түүнийхээ хажуугаар чигээрээ цааш алхтал тэр дуудаж байх шиг. Арай ч дуудаагүй байлгүй дээ гээд цааш алхтал дахиад дуудлаа. Итгэл муутайхан эргээд хартал тэр маань инээмсэглээд (яг л нөгөө санаандаа мөрөөдөж явдаг ханхүү гэж тэрийг л хэлэх байх) зогсож байсан. Гайхалтай тэр агшин надад хэзээ ч мартагдахгүй байхаа. Одоо ч миний сэтгэлд тэр дүр зураг үнэхээр гайхалтай харагдаж байна. Би эргэн түүн рүү хартал тэр, “Сайн уу? Яагаад хүн дуудаад байхад чигээрээ алхаад байгаан?” гээд инээмсэглэлээ. Тэгээд тэр над руу ирээд миний гараас хөтлөөд, “Хаашаа ингэтлээ яараа вэ? Найзынхаа машинд суучих” гээд машин руугаа дагуулаад алхлаа. Машинд нь орж суунгуут л тэр намайг өөр рүүгээ татаж үнсээд, “Ингэж нэг уулздаг байжээ. Чамайг дахиж олохгүй нь гэж бодлоо” гээд ... тэр үнсэлт гайхамшигтай байсан. Ингээд түүний машинд суугаад тэр алгуурхан хөдөлж манайх руу чиглэлээ. Явдал дундаа тэр маань, “Ингэж нэг уулздаг юм байж. Чамтайгаа уулзахгүй нь гэж бодлоо. Найз нь утсаа алга болгочихоод чиний дугаар байдаггүй, ёстой баларсан юм болсон” гээд л ... “Ажил дээр чинь очъё гэхээр юу гэж очихоо мэдэхгүй. Ядаж байхад чи надад гэрээ зааж өгөөгүй шүү дээ” гээд л ... Би түүнийг утсаа гээчихээд миний дугаарыг санахгүй, тэгээд ярихгүй удна гэж яаж санах вэ дээ. Тэр надаас, “Яагаад чи над руу залгаагүй юм бэ? Ядаж 211-ээс болов ярихгүй. Чамайг ингээд алдчихдаг юм байна гэж бодож байлаа шүү” гээд л дахин дахин ... “Ямар гоё юм бэ” гээд цаанаа л нэг сэтгэл нь хөдөлсөн байртай байсан. Нээх хөөрхөөн, гараас минь бариад үнэхээр их санасан гээд л ... Би ч гэсэн уулзаагүй удсан байсан болохоор сэтгэл хөөрөөд. Яг л кино шиг санагдаж байсан. Ажилдаа ядраад цаанаа л нэг сулбагар явсан хүн чинь түүнтэйгээ уулзаад шал өөр хүн болж хувирдаг юм даа. Ямар гоё байсан гээч. Ингээд тэр гэрийн гадаа хүргэж өгөөд оройхон уулзахаар болоод явлаа. Тэр намайг санасан, нэг телевизийн хөтлөгчтэй их адилхан, инээж ярьж байгаа нь адилхан харагддаг, чамайг санасан болохоор тэр үү гээд л ... Энэ байдлаараа бие биедээ дасаад хэцүүдэх юм биш байгаадаа гэж айж байна.
Үргэлжлэл байгаа...
Эхний захидал (2006-11-12 )
2 дахь захидал (2006-12-14)
3 дахь захидал (2007-01-12)
4 дахь захидал (2007-01-27)
5 дахь захидал (2007-01-30)
Цахарын зохиолч Лигдэн: Би монгол хүн
Би монгол хүн. Энэ үг хэдий дөгөмхөн (богино) боловч миний чихэнд хөгжмийн аясаас сайхан хангинам сонсогдож, миний нүдэнд шижир алтаас илүү гялалзам харагдаж, миний сэтгэлд сархадын галаас илүү мэлчигнэм (мэлтэлзэм) санагддаг. Ишиг хурганы майлааг чагнаж, унага, тугалын тоглооныг үзэж, адасган дээр өнхрөөд, эвэр угж үмхэж монгол гэрт боожсон би “-Би монгол хүн” гэдгийнхээ утгыг бодуутаа хүчтэй шажирган сэтгэлээр хөвчлөгддөгсөөн.
Монгол хүн, монгол нутаг, монгол амьдрал, монгол заншил, монгол сэтгэлэг гэгч ертөнцийн нэг гайхамшиг байгаа юм аа. Монгол гэрийн барааг үзэхдээ зэрэг хоймор суугаад оонын эвэр соёо, охор урт сур дэлгэчихээд чөдөр өмсгөж байгаа өвгөд минь, тулганы зүүнтээ цомцойж суучихаад сүүгээ хөөрүүлж байгаа настай эмгэд минь, энэрэнгүй сайхан харцаа энхрий үрсийнхээ зулай дээр тусган хөхүүлж байгаа залуу эхчүүл, уурга чирсээр зүлгэн дундуур адуугаа цуглуулж байгаа залуу адуучид бөртөлзөх шиг болоод л байдаг.
Өнгө өнгийн утсаар сүлжин нэхмэлдсэн эрээн хивс шиг өргөн уудам тал цайдам, өндөр өндөр хэрэм мэт сүндэрлэн боссон асгаг хайрхан, уран шувууд уянгалан донгодсон эгц шугуй, утсан угалз шиг мушган мурилзсан урсгалт тунгалаг гол, уд бургас харанхуйлан бүрхсэн их их говь балар, таана, шувд, мана, шүр, болор мэт тал дүүрэн бөмбөлзсөн таван хошуу малууд, далайн давалгаа шиг хэсэг намиран, хэсэг намхарч, тэнгэрийн үүл шиг хэсэг сийрэг, хэсэг нягт, солонго шиг харагдана. Гэвч солонгоос бодитой болохоор нэн гоёмсог мяралзана. Хөл нүцгэн дэрсэн дундуур тугал хариулж явсан минь саяхны хэрэг шиг тодхоон. Хөр цасан дундуур туулай тууж наадсан минь зурагт радионы үзэгдэл шиг илхээн.
Энгэрээ холилцон барилдаж тоглосон багын найз нар минь нэг нэгээрээ, эмнэг сургадаг авга нар минь тэр бүгдээрээ санааны минь тольд мөнхийн цовоо дүрээ үлдээжээ. Цэст эвэр, модон суулга, ширмэн тогоо, үндсэн аяга, гэрийн сүүдэрт хэвтэртэй халтар нохой, гэдэс цатгалан унтамтгай алаг муур, сэтгэл зүрхний минь өнгө ялгарам солонгорсон мөнхийн зургийг бүтээдэг. Надаар л хэлүүлдэг юм бол энэ зургийг ямар газрын үзэсгэлэн дэлгэлээ гээд дэлхийн тэргүүн болох юм аа. Төрсөн нутгаасаа түмэн газар зайдлаа гээд сэтгэл санаагий минь төмөр гинжээр аргамжсан мэт эргэдээд байдаг нь миний Монгол орон.
Хангинан цуурайтсан монгол хөгжмийн аяс, уртын дууны эгшгийг харийн газраас сонсвол уйтгарлангуй сэтгэл минь борооны дараах цэлэмсэн огторгуй шиг тунгалагжаад, сууж тогтомгүй хөвөлзөөд л байдаг. Хүний газар гэнэтийн тохиолдлоор монгол ах дүүтэйгээ анх ханьсахад ч төрөл садан шиг л дотнохон байдгийм.
Алс оронд монгол хэлээ сонсвол ээжийн минь дуу дахиад сонсогдсон шиг халуухан, яруухан, элэгтэйхнийг яана вэ. Бүхэл хонины ууцаар дайллага тавьдаг зочинсог зантай монголчууд, бүрхэгрээрээ архиа нэрээд бүлээнээр нь залгилдаг монголчууд, урт хувцасаа өмсөөд сүү саалиа идээд морио унаад модоо (эмээлээ) тохоод дуугаа дуулдаг, эртнээс аваад уул мэт сууж ус мэт явж, тал мэт хэвтэж, гал мэт бадран, цэцэг мэт дэлгэрдэг нь миний үндэстэн. Алт мөнгөн тэвнийн сүвэгчийг алдалгүй харвагч намнаачинтай, арслан барсыг чихдэн дарагч аварга бөхчинтэй, алс газрыг товчлон нисэгч хурдaн морьтой, мөн ч миний үндэстэн. Өвсний соргог, усны тунгалгийг дагаж нүүдэллэн амьдарч, тэнгэртэй хамт байсан, газартай хамт жаргаж, нартай хамт манддаг. Aливаа сайхны ерөөл бүхэн монголчуудын дотор бий. Аливаа ариун цагааны чанар бүхэн монголчуудын дотор бий. Аливаа номхон шударга, ажилч хөдөлмөрч зан дадгал бүхэн монголчуудын дотор бий.
Би бол Чингисийн үрс гэдгийг бодуутаа миний байр суурь нэг л дээр хичнээн дэсээр үүссэн мэт омoгшилтой санагддаг юм. Энэ үед, яг энэ үед ямар нэгэн хүн намайг “-Чи бол Монгол хүн” гэвэл би тэр дороо шал согтчихно. Миний монгол үндэстэн бол бүх ертөнцийн үй түмэн үндэстний доторх ид хүчтэй нь, итгэл зоригтой, ирээдүйн үзэсгэлэнтэй үндэстэнд тооцогдсоор ирсэн юм. Монголчууд өөрийн улс төр аж ахуйтай, байснаар барахгүй үнэт эрхэм соёлын түүхтэй. Монгол бичиг, цагаан толгой гэгч авиагаар бүрэн, үсэглэхэд хялбар, тэмдэглэхэд оновчтой, илтгэх чадвар нь их, хурдан бичлэгээрээ хорвоод алдартай. Монголчууд ертөнцийн соёлын гялазсан сувраганд Монголын Нууц Товчоо, Жангар, Алтан Товч мэтийн зохиолоороо хувь нэмрээ үзүүлсэн.
Би монгол хүн. Би эх орондоо хайртай. Би түүнийг тэвэрнэ, би түүнийг үнсэнэ. Гэхдээ монгол маягаараа хөлийг нь тэврээд магнай дээр нь үнсэнэ. Эх орны минь нар хур намайг бойжуулж, навч цэцэг нь намайг баясгана.
Би монгол хүн. Би монголдоо хайртай. Тиймдээ би бусад түмэн үндэстэнд нөхөрсөг байдаг. Гэхдээ бусад түмэн үндэстний зан цатгалт, санаа сэтгэлийг санаа сэтгэл дээрээ орчуулан буулгамaгц сая амтыг нь олж, дулааныг нь мэдэж, утга чанарыг нь гүйцэд ойлгодог. Гэтэл, гэтэл гэрэлт нарны дор би нулимсаа арчичихаад тоосон дундуур саравчилсаар эсгий малгай, духны тоорцог, сугалдаргалсан ханцуйнууд, хажуугаар салхи татуулан өнгөрөөд бараа нь тасрах гэж байна гэж урамгүй дуугарна. Хүн нисэж байна, бид мөлхөөд алхаад болно. Эх орны одоогчлол, эрин цагийн шинэ үрээр манийгаа дууданхан байна шүү дээ. Бид яарна, нэхэмжилнэ ээ. Бусад түмэн үндэснүүдтэй адилаар бусад түмэн үндэстнүүдийн туршлагыг сурна. Гэхдээ тэд зориг санааны ташуураараа морио яаж ташуурдан байж сая баттай урагшилсныг л, бас цаашаа давшина гэе.
Би монгол хүн. Миний сэтгэлийн гонхоо. Энэ үгийг хэлэхдээ алган дээрээ алт шиг тавиад түүний хүнд хөнгөнийг хэмжиж дийлэхгүй. Амь насны нийслэл болсон зүрхэн дотроо тавиад хөдөлгөж үзвэл сая түүний хүнд хөнгөнийг жишиж мэдэх юм аа. Түүнд өнгөрсний бүтэц бий, өнөөдрийн цогц бий, ирээдүйн төлөв бий. Ингэхлээр энэ үг бол зөөлөн уруулын зүгээр нэг хөдөлгөөн төдий биш юм aa. Ингээд л бодохлоор сэтгэлдээ дуулалтай, хэсэгтээ уйлалтай, хэсэгтээ инээлтэй, хэсэгтээ хорсолтой шиг болдог юм.
Хүний сэтгэл чухам ямар үед хамгаас илүү хөдөлдөг болоо. Баярласан үед үү, зовсон үед үү, эрмэлзэлтэй үед үү, эсвэл горь тасарсан үед үү. Аль үеийн сэтгэлийн догдлол хамгаас илүү үнэтэй болоо. Зөвхөн би монгол хүн гэдэгтээ согтоод, омогшоод л, баярлаад л, дуулаад л, шүүрс алдаад л зогсчихож болно уу. Манай хариуцлага үүнд л оршино гэж үү. Нэн чухал нь юунд оршино вэ. Би энэ үгтэй хэр тэнцэнэ. Та энэ үгтэй хэр тэнцэнэ. Хэн энэ үгтэй хэр тэнцэнэ вэ? Ямар байвал сая энэ үгнийхээ жинхэнэ агуулгыг нэгдүгээр биеэр төлөөлж чадна вэ? Манай өвөг дээдэс энэ үгийг үүдэн бүтээсэн. Манай ахмад үеийнхэн энэ үгийг хамгаалж, хөгжүүлээд одоод залгуулсан. Бид үүнийг хадны цуурай мэт нойрмогоор тосож авна уу, халуун зүрхээрээ сэргэг тосож авна уу. Ингэж л бодмогцоо би бас хацраа алагдалтай болж, манарчих алддагсан. Түүхээ ярих аргаар омогшлын өв болгочихоод, эсвэл өлгийн дуугаа болгочихоод амттайхан нойрсож болно гэж үү.
Зүрхэн дээрээ зүү гөнжчихөөд өвдөхийг мэдэхгүй хүний амьтай гэдэг нь юун дээр илэрдэг юм. Хэрвээ согтвол сая баатар нь илэрч, мэргэн нь мэдэгдэж, сэргэг нь харагдаж, мэдрэлтэй нь үзэгдэж, амьд сэтгэгдэл нь тодордог юм бол, хүчтэй догдлол байвч гүнзгий бодлогогүй юм бол, эм нь эрдээ бар, эр нь хүүхдэдээ л бар, хүүхэд нь идэхдээ л бар юм бол “Би бол монгол хүн” гэдэгтэй энэ зэрэгцэнэ үү. Түүхийн энэ хамгийн чухал шат үед манай үндэстэн бусад түмэн үндэстнээс хоцрохгүйгээр өвөрмөцөө өнгө будагтай хувь нэмрээ үзүүлэхээ чармайхын төлөө бид бүгдээрээ хоолой нийлүүлэн уул усандаа цуурайттал “Би бол монгол хүн” гэдгийхээ ухааныг гүйцэд олчихоод зоригтойхон хэлж чадах хэмжээнд хүрэхээр тэмцэцгээе.
Хэн хэрвээ хүчир бэрхшээлийн өмнө нугарч, хөдөлмөр тэмцлээс шантраад нойрмог зүүрмэгийн хооронд унжин санжин байхад нь “Чи бол монгол хүн биш ээ” гэвэл тэрний чихэнд аянгын ниргэлт шиг л сонсогддог хэмжээнд хүргэхээр тэмцье. Аа, тэр цаг бол ёстой манай монгол үндэстний үрс мандах нарны дор түмэн цэцгийн хүрээлэн дотор ах дүү нартайгаа хамтаар ялалтаа билэглэх сайхан цаг үе мөн.
Цахарын зохиолч Лигдэн
Өөлд овогт Лигдэн гуай Өвөр Монголын Шилийн гол Аймгийн Хөвөөт шар хошууны ханын ар гэдэг газар 1943 оны 7 сарын 23 д малчин Базарширчинчоогийн отгон хөвгүүн болж төржээ. Хар бага наснаасаа хал зовлон амсаж, ядуу амьдралд давтагдан өссөн учраас, хүчтэй бэрхшээс хойш ухардаггүй цөс зоригтой хүн болж хүмүүжсэн байна. Ухаа орсон цагаасаа ном сударт бахтай хүн байжээ.
Ахаа дагаж Шилийн гол аймгийн хэдэн сургуулийг дамжин сурч, 1964 онд Өвөр Монголын их сургуулийн Монгол хэл утга зохиолын тэнхимд шалгаран орсон байна. 1966 онд Лигдэн гуай их сургуульд 3 дугаар дамжааны оюутнаар сурч байсан үед, Хятад улс даяар үймсэн “Соёлын их хувьсгал” эхэлж, хичээл сургууль тасарч, 1970 онд их сургууль төгссөн нэрээр ажилд орсон байна. Лигдэн гуай багаасаа уран зохиол сонирхож явдаг байжээ. Оросын алдарт зохиолч Гоголь бол түүний хамгийн анхны шүтээн нь байв. Их сургуулийн оюутан байсан үеэсээ шүлэг бичиж сонин сэтгүүл дээр нийтлүүлж, уран зохиолчийн зам руу алхаж эхэлсэн байна.
Лигдэн гуай 80-аад оний эх болтол голдуу, шүлэг найраглал бичдэг байж. 1978 онд “Шидэт толь” гэдэг шүлгийн түүвэр анх хэвлүүлж, 1981 онд “Гайхамшигт ав”, “Мөнх зул”, “Гучин гурван алтан үрийн домог” гэдэг гурван шүлгийн түүвэр ном анх хэвлүүлж, уншигчидийн анхаарал сонирхлыг татсан байна. Өвөр Монголын утга зохиолын дээж болох "Өнөр цэцэг" сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байгаад чөлөөнийхөө амралтанд суусан . 1989 онд хоёр орны харьцаа сайжрах тэр агшинд аавын урилгаар Улаанбаатар хотноо хөл тавихад нь нүүр учирч, яриа хөөрөөг нь сонсож явлаа.
Тэрээр Өвөр монголчуудыг "Хүнэн шугуйд төөрөө нь үгүй Монгол" гэж тодорхойлон ярьж байсан нь сэтгэлд тод үлджээ. Лигдэн гуай нутагтаа буцаад "Нар саран доорх Монгол орон" нийтлэл бичиж, хэл аманд нэлээд орооцолдож байсан гэж дуулдсан юм. Энэ удаад эрхэн зохиолчийн сэтгэлдээ тээж явдаг ийм нэгэн ачааг уншигч танаa толилуулья.
Ш.Баатар
(2004 оны 3 сарын 8-нд шинэ үсгэнд буулгав)
Би МОНГОЛ эр хүн
Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганцхан модны навч
Би энхрий нутгаа бусдаас харамлаж дээшээ огших монгол эр хүн
Би тулганд цойлон дүрэлзэх хүчит догшин галын дөл
Би шүлэг тэрлэн шүүрс алдах омог бардам Монгол эр хүн
Би халхын сайхан бүсгүйн харааг булааж хайрыг татсан
Би сэтгэл сэргээх айзам урсгаж уяран сагах Монгол эр хүн
Би нартад хорогдон шуугих хялмаат ширүүн шуураганы ширхэг
Би дуу аялан сэтгэл тайтгарч шуранхай хадаах Монгол эр хүн
Би сэтгэлийн сайхнаар ханиа дээдэлж халамжаа бүхэнд харамгүй хайрлах
Би халуун сэтгэл энэхэн биеээ бусдад зориулах Монгол эр хүн
Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганцхан модны навч
Би энхрий нутгаа бусдаас харамлаж дээшээ огших Монгол эр хүн
Би аргалын утаа үнэртэж ангир уургаа залгилж өссөн
Би тэнгэртээ сүслэн наранд залбирах хөх толботой Монгол эр хүн
Би дэлхийд тааваар амьдрах дээдэс заяат Монгол эр хүн
Би дээлээ бүсэлж хөөрөг зөрүүлэх дээшээ хиймортой монгол эр хүн
Би морин дэлдээр дарцаглан монголоо гээд цээжээ дэлдээд
Би морьтон ардын удам залгах уурага сунгах монгол эр хүн
Би морин дэлдээр дарцаглан монголоо гээд цээжээ дэлдээд
Би барцадгүй монголын төлөө тэмцсэн өвгөдийнхөө зарлигтай Монгол эр хүн
Би энхрий нутгаа бусдаас харамлаж дээшээ огших монгол эр хүн
Би тулганд цойлон дүрэлзэх хүчит догшин галын дөл
Би шүлэг тэрлэн шүүрс алдах омог бардам Монгол эр хүн
Би халхын сайхан бүсгүйн харааг булааж хайрыг татсан
Би сэтгэл сэргээх айзам урсгаж уяран сагах Монгол эр хүн
Би нартад хорогдон шуугих хялмаат ширүүн шуураганы ширхэг
Би дуу аялан сэтгэл тайтгарч шуранхай хадаах Монгол эр хүн
Би сэтгэлийн сайхнаар ханиа дээдэлж халамжаа бүхэнд харамгүй хайрлах
Би халуун сэтгэл энэхэн биеээ бусдад зориулах Монгол эр хүн
Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганцхан модны навч
Би энхрий нутгаа бусдаас харамлаж дээшээ огших Монгол эр хүн
Би аргалын утаа үнэртэж ангир уургаа залгилж өссөн
Би тэнгэртээ сүслэн наранд залбирах хөх толботой Монгол эр хүн
Би дэлхийд тааваар амьдрах дээдэс заяат Монгол эр хүн
Би дээлээ бүсэлж хөөрөг зөрүүлэх дээшээ хиймортой монгол эр хүн
Би морин дэлдээр дарцаглан монголоо гээд цээжээ дэлдээд
Би морьтон ардын удам залгах уурага сунгах монгол эр хүн
Би морин дэлдээр дарцаглан монголоо гээд цээжээ дэлдээд
Би барцадгүй монголын төлөө тэмцсэн өвгөдийнхөө зарлигтай Монгол эр хүн
Ф.ЕМЕЛЬЯНЕНКО: Ялагдлаасаа хойш БИ ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ
Мэргэжлийн зодоонд ганц хан босоо аварга бий. Тэр бол Фёдор Емельяненко. Тэр бээр сүүлийн тулаандаа Фабрисьо Вердумд ялагдсан ч гэсэн нэр хүндээрээ толгой цохисоор байна. Орос зодоонч тэрхүү ялагд лаасаа хойш анх удаа рин гинд гарах гэж бай на.
Дү рэмгүй зодооны мэр гэж лийн ту лааныг зохион бай гуулдаг “М-1”, “Glо bal”, “Strikeforce” ком па ниуд хамтран хүнд жин гийн хамгийн шилдэг най ман тулаанчийн супер тэм цээнийг эхлүүлэх гэж буй юм. Тиймээс “ТЦ” тус тэмцээний гол баатар Емельяненкогийн сонирхолтой ярилцлагыг толилуулж байна.
-Долдугаар сард Фабрисьо Вердумд ялагдса наасаа хойш та хэр өөрчл өгдсөн бэ. Агуу тамирчин хүн тэр тулаанаас их зүйл ойлгоо байлгүй?
-Би агуу зодоонч биш. Тийм болохоор өөрчлөгдөөд байгаа зүйл алга. Урьд нь яаж бэлтгэл хийдэг байсан, түүгээр л байгаа. Харин барилдааны так тикт анхаарлаа илүү хандуулах болсон. Вердумтай тулалдахад бэлтгэж байх үед би бага зэрэг гэмтэлтэй байлаа. Түүнээс болж бэлтгэлээ олигтой ба зааж чадаагүй.
-Эрнесто Хуст хэ мээх алдартай мэр гэжилтэн тантай хамтарч ажилласан. Түүний гүйцэтгэсэн ажлыг дүгнэж хэлээч?
-Бид ердөө дөрвөн хоног л хамтарч ажилласан шүү дээ. Маш сайн дасгалжуулагч байгаа юм. Бид цохилтын техник дээр ажилласан. Тусалж дэмжсэнд нь түүнд баярлалаа гэж хэлмээр байна.
-Та удахгүй хүнд жингийн шилдэг тулаанчдын супер тэмцээнд оролцох гэж байна. Энэ бол мэргэжлийн зодооны урлагт шинэ үзэгдэл юм. Эхний өрсөлдөгчөө хэр хэн үнэлж байгаа вэ?
-Антонио Сильва том биетэйн дээр хүчтэй, уян хатан тамирчин. Бас өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулж чаддаг.
-Одоо болох тэмцээнд хэн таны гол өрсөлдөгч байх бол?
-Антонио Сильва болов уу. Тэр ямар ч зайнаас сайн тулалддаг. Дээр нь хө лийн цохилтын хүч сайтай. Гэхдээ нэг хүнийг онцлоод баймаарг үй байна. Шилдэг гэж шигшигдсэн найман тулаанч цуглаж байхад тэнд сул өрсөлдөгч гэж байх учиргүй.
-Та бэлтгэлээ ямар жур маар хийдэг вэ? Өдөрт хэд хэдэн удаа сургуулилж байна уу?
-Урьд нь олон удаа бэлтгэл хийдэг байсан. Одоо бол цөөрүүлсэн. Сүүлийн үед бэлт - гэлийг богино хугацаанд эр - чим тэй хийх практик нэв тэрч байна. Энэ нь үр дүнтэй байгаа. Тиймээс би хоёр удаа сургуу лилж байгаа. Яваандаа түү- ний гээ нэг болгож цөөрүүлнэ.
-Та тулаан эхлэхийн өмнө өөрийгөө цохиж харагддаг. Яах гэж өөрийгөө нудардаг хэрэг вэ?
-Биеэ халааж байгаа маань тэр. Бас өөртөө итгэх итгэлийг тийм замаар өгөхийг хичээдэг.
-Ингэхэд та ямар хообийтой вэ?
-Самбогоор хичээллэх дур тай. Энэ спорт олимпийн хөтөлбөрт багтах ёстой гэж боддог. Үүний тулд олон ажил хийгдэж байгаа. Байлдааны самбо үзүүштэй байдлаараа олимпод багтдаг тулааны ямар ч төрлөөс дутахгүй. Тамирчид нь ч гэсэн адил.
-Спортоо орхисны дараа юу хийх талаар бодсон уу?
-Эх орондоо болон хүмүүст тустай ажил хийх юмсан гэж боддог. Юутай ч өөрийн туршлагаасаа залуустай хуваалцана гэж бодож байгаа.
-Улс төрийг сонирхохгүй байна уу?
-Би ОХУ-ын Белгород хотын ИТХ-ын гишүүн. Тиймээс улс төрийн талаар судалж, мэдэхийг хичээж л байна. -Тэгэхээр зодоонч Емельяненко улс төрд орох магадлалтай л юм байна, тийм үү? -Улс төр гэдэг чинь хэцүү ажил байна лээ. Одоохондоо суралцаад л явж байна. Цаашид юу болохыг харж байж л шийднэ дээ.
-Торон дотор тулалдах дургүй гэдгээ та хэлж байсан. Гэтэл одоо болох тулаан тийм талбайд болох гэж байна шүү дээ?
-Би дургүй гэж яриагүй. Тулааныг дэвжээн дээр зохион байгуулж байвал гоо зүй талдаа зөв болов уу гэж үздэгээ хэлсэн. Одоо би М-1, Gldbal, Strikeforce-н тулаа нуудад оролцож байгаа. Тэд бүгд найман булант торон дотор тэмцээнээ зохиодог. Тиймээс би торон дотор тулалдахаас өөр аргагүй.
-Тулаан дөхөх үед хоол ундны цэс тань яаж өөрчл өгддөг үү?
-Хоол ундаа огт өөрчилд өггүй. Хүссэнээ л иднэ. Гэх дээ хэтрүүлж идэхээс зайлсхийдэг.
Ж.БАЯР
Ш.Гүрбазар: Би Монголоороо гоёдог
Би Монголоороо гоёдог
Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн
Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо гоёно
Би
Хөхөөтэй зуны цэцгийн алаг шүүдрээр хөлөө гоёдог
Хүрэн толгойн сүүдрийн айзам жавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нүүдлээр харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог
Би Монголоороо гоёдог
Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь үдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд ашдын билгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог
Ширгэшгүй Хэрлэнгийнхээ усыг нар зөв бүсэлж гоёдог
Шилгэшгүй нутгийнхаа уулсыг нас зөв түшиж гоёдог
Би Монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог
Алган дотор хавчигийн цагаан чулуу алгаараа ташчихад
Ангаахай гардаг болов уу гэж томоогүй насаа үнэмшиж
Аргал түүхдээ хүртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан ширээгийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь хүргэж залбирна аа Эх орон минь
Алгын чинээ нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна Эх орон минь
Буйран чинээхэн уулс байвал сөхөрч суугаад жаргана
Бүрэн эрхт Монгол минь байхад сүүгээ өргөөд залбирна аа
Эх нутгийнхаа хүйтэн бороонд ч дулаацсан
Дулаацсан биенээс минь хийморь савссан
Савссан омгийн нүцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ
Би ямар дэлхийн чинээ бодлоо гээд
Газрын дайтай наслах биш
Би ямар дээлтэй цахиур шиг явлаа гээд
Галын хэртэй дүрэлзэх биш дээ
Би ямар энэрлээ энэрлээ гээд
Энэ орчлонг уяхан болгох биш
Би ямар эргэлээ эргэлээ гээд
Ээжээсээ дахиад төрөх бишдээ
Би ямар үнэн худлын ард
Сүүлчийн цэгээ хатгах биш
Би ямар үүлтэй нартай хорвоод
Сүүдрээ гатлаж чатах биш дээ
Гэхдээ би агтны мөртэй Монголдоо
Амгаан чимээ шиг ойрхон явах юмсан гэж боддог юм аа
Амьдрахын жамтай насандаа амьсгалахын зайтай
Үнэн явах юмсан гэж хичээдэг юм аа Эх орон минь
Би Монголоороо гоёдог
Би Монголоороо гоёдог
Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн
Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо гоёно
Би
Хөхөөтэй зуны цэцгийн алаг шүүдрээр хөлөө гоёдог
Хүрэн толгойн сүүдрийн айзам жавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нүүдлээр харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог
Би Монголоороо гоёдог
Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь үдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд ашдын билгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог
Ширгэшгүй Хэрлэнгийнхээ усыг нар зөв бүсэлж гоёдог
Шилгэшгүй нутгийнхаа уулсыг нас зөв түшиж гоёдог
Би Монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог
Алган дотор хавчигийн цагаан чулуу алгаараа ташчихад
Ангаахай гардаг болов уу гэж томоогүй насаа үнэмшиж
Аргал түүхдээ хүртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан ширээгийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь хүргэж залбирна аа Эх орон минь
Алгын чинээ нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна Эх орон минь
Буйран чинээхэн уулс байвал сөхөрч суугаад жаргана
Бүрэн эрхт Монгол минь байхад сүүгээ өргөөд залбирна аа
Эх нутгийнхаа хүйтэн бороонд ч дулаацсан
Дулаацсан биенээс минь хийморь савссан
Савссан омгийн нүцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ
Би ямар дэлхийн чинээ бодлоо гээд
Газрын дайтай наслах биш
Би ямар дээлтэй цахиур шиг явлаа гээд
Галын хэртэй дүрэлзэх биш дээ
Би ямар энэрлээ энэрлээ гээд
Энэ орчлонг уяхан болгох биш
Би ямар эргэлээ эргэлээ гээд
Ээжээсээ дахиад төрөх бишдээ
Би ямар үнэн худлын ард
Сүүлчийн цэгээ хатгах биш
Би ямар үүлтэй нартай хорвоод
Сүүдрээ гатлаж чатах биш дээ
Гэхдээ би агтны мөртэй Монголдоо
Амгаан чимээ шиг ойрхон явах юмсан гэж боддог юм аа
Амьдрахын жамтай насандаа амьсгалахын зайтай
Үнэн явах юмсан гэж хичээдэг юм аа Эх орон минь
Би Монголоороо гоёдог
Би Монголоороо гоёдог
“За би одоо 47 давна” гээд л гаргасан амжилт биш
Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх ёкозуна Хакухо М.Даваажаргал Нагоя башё дуусгаад өнгөрөгч даваа гаригт бусад монгол сумочдын хамт эх орондоо нэг долоо хоногийн хугацаатай амрахаар иржээ. Нэг ч өвдөг шороодолгүй зуун хувийн амжилтаар нагоя башёд түрүүлж, 15 дахь түрүүгээ авсан их аварга Хакухо хэдийгээр Эзэн хааны цом хүртээгүй ч дараалан гурван башёд 15 давж, дараалан давсан давааныхаа тоог 47 болгон улмаар сумогийн бүх цаг үеийн түүхэнд гуравдугаарт бичигдэх агуу амжилтын эзэн болсон билээ.
Мэргэжлийн сумо бөхийн түүхэнд урьд хожид байгаагүй зүйл тохиож, башёгийн түрүү бөхөд Эзэн хааны цомыг гардуулж өгөөгүй бөгөөд сүүлийн үед элдэв дуулианы бай болсоор байгаа Сумогийн холбоонд үүссэн ээлжит ээдрээт байдлын талаар их аварга Хакухо манай сонинд анх удаа ярилцлага өглөө.
-Юун түрүүнд Нагоя башёд бахдам амжилт гаргаж, мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаанд 15 дахь түрүүгээ авсан танд баяр хүргэе.
-За, маш их баярлалаа.
-Харамсалтай нь, NHK телевиз Нагоя башёг шууд дамжуулахгүй болсон болохоор монголчууд бид барилдааныг үзэж чадалгүй орой бүр тойм нэвтрүүлэг үзэж байлаа. Башё ер нь ямархуу байв, сэтгэгдлээ хуваалцаач?
-Энэ сарын башё миний хувьд их хүнд хэцүү болж өнгөрлөө. Ер нь энэ башёд барилдаж болох нь уу, үгүй юу гэсэн бодол төрж л байлаа. Гэхдээ жилдээ нэг гэдэг үүднээс энэ сардаа барилдаад, 15 өдрийн турш сайн барилдах юм шүү гэсэн хатуу зорилго өөртөө тавьж, хичээж барилдаад сайхан босоо түрүүлээд ирлээ дээ.
-Хэдийгээр урамтай сайхан барилдаж, түрүүлсэн ч Эзэн хааны цомоо гардаж авсангүй. Ер нь Сумогийн холбооны “цом өгөхгүй байх” шийдвэрийн талаар та ямар бодолтой байна? Сайхан амжилт гаргаад түрүүлсэн ч цомоо авч чадсангүй шүү дээ.
-Нэгэнт Японы Сумогийн холбооны гаргасан шийдвэр болохоор миний зүгээс ийм тийм гэж хэлж болохгүй болов уу. Бусад цом бол яах вэ, хасч болно. Харин Эзэн хааны цомыг хассанд сэтгэл дундуур л байлаа. Бид бүхэн, мэргэжлийн сумогийн холбооны 1000 гаруй бөхчүүд чухам юуны төлөө барилдаж, яаж бэлтгэл хийж байгаа билээ, Эзэн хааны цом бол бидний хувьд хөдөлмөрөө үнэлүүлнэ гэдэг утгаараа зайлшгүй байх ёстой зүйл юм болов уу гэж. Бас л сэтгэл гонсгор байсан л даа. Өөрийн эрхгүй нулимс гарсан, тэрийг бол нуух юм байхгүй. Ийм башё дараа нь цааш цаашдаа дахин болохгүй гэдэг утгаар энэ башёг туулсан учир дараа сардаа сайн барилдахын төлөө өөрийн зориг, сэтгэл санаагаа хурцалж байна даа. Дөрөв, таван жилийн дараа эргээд харахад ийм нэг башё болж өнгөрч билээ гэх тийм л дурсамжтай башё болсон байх.
-Та 47 дараалан давж, домогт Тайхо аваргын амжилтыг эвдлээ. Одоо мэдээж ирэх башёд Чиёнофүжи аваргын амжилтын төлөө барилдах байх?
-Тийм ээ. Ер нь нэг нэгээр шат дараалан ахиулж барилдана гэсэн бодолтой байгаа даа. Яг ингэчихье, тэгчихье гэх хэцүү л дээ. Өнгөрсөн жил 90 барилдахаас 86 давж, бас нэг амжилтын эзэн болсон. Жилийн турш зургаан башё болдог, гэтэл 365 хоногийн дотор өвдсөн үү, өвдсөн, гэмтэл авсан уу, авсан. Харин энэ бүхнийг зохицуулж, тааруулж чадсан учир тийм мундаг амжилтад хүрсэн юм болов уу. Саяын 47 дараалан давсан амжилтын тухайд “За би одоо 47 давна” гээд л гаргасан амжилт биш, барилдаан бүрт бэлтгэл сургуулилтаа тааруулж, сэтгэл санаагаа бэлтгэж чадсаны дүнд гаргасан амжилт байх. Үнэхээр хөдөлмөрлөсөн хүнд бурхан аз хийморь заяадаг юм болов уу гэж бодогдсон. Хэдийгээр нүдэнд харагдахгүй ч тийм зүйл байдаг байх гэсэн мэдрэмж төрсөн шүү.
-Та түрүүн ярьж байсан л даа, хурдан шинэ аварга төрөөсэй, сэтгэл санаагаа хуваалцах юм сан гэж. Ер нь сумогийн дэвжээнд ганцаараа ёкозуна байна гэдэг сэтгэл санааны хувьд ямар байдаг вэ?
-Асашёорюү аварга маань хоёрдугаар сард зодог тайлаад, гуравдугаар сарын хаврын барилдаанд ганцаараа аварга цолтой зодоглоход маш их хүнд хэцүү байсан. Хамгийн хүнд үе гэвэл дөрвөн арслан цолтон дөрвүүлээ нэг өдөр унаад, хамгийн сүүлд намайг барилдах болоход хүнд ачаа ирсэн л дээ. Хэрвээ би энэ барилдаанд ялагдвал аварга, арслангууд бүгд нэг өдөр унах байсан болохоор ганцаараа аварга байхын цаана нэг бус бэрхшээл байдгийг тэр агшинд ойлгосон. Түүнчлэн 1000 гаруй сумочдын тэргүүн бөх байна гэдэг утгаараа хариуцлагатай, үлгэр жишээч байх ёстой гэхчлэн хүндрэл бий л дээ. Одоо манай залуу гурван арслан байгаа /Болгарын озэки Котоошю, Эстонийн озэки Баруто, Монголын озэки Харумафүжи нарыг хэлж байна/, энэ гурвын нэг нь л хурдан аварга болоосой гэж хүсч байна даа. Ер нь энэ гурван арслангийн нэг сумогийн 70 дахь ёкозуна болох болов уу гэж боддог юм.
-Одоо ер нь Японы сумочдоос ёкозуна болох бөх бараг л байхгүй байна. Озэки Котомицүки хөөгдөж, ганц үлдсэн Кайо озэки зодог тайлах дөхчихсөн. Монголчууд одоо Японы сумо бөхийг монгол сумочдоороо л төсөөлдөг болж?
-Дээхэн үед манай анхны сумоч Кёкүшюзан Д.Батбаяр сумод хөл тавьж байхад Хавай арлын бөхчүүд хүч түрэн орж ирж байсан. Тухайн үед Япон бөхчүүд тун эвгүй, ялагдагчийн байдалд орж байсан түүх бий. Яг тэр үед Монголоос зургаан бөх ирж, Ази тивийг төлөөлж байсан болохоор япончууд үндэсний бөх гэдэг утгаараа, мөн Японтой төстэй Ази тивийн улс гэдэг утгаараа монгол бөхчүүдэд Японы ард түмэн хайртай байдаг. Нэгэн жишээ дурдахад, доод зиндаанд Болгарын бөх Котоошютай барилдаж байхад “Хакухо чи гадаадын бөхөд ялагдаж болохгүй шүү” гэсэн дэмжлэг япончуудаас их ирдэг байсан шүү.
-Бейсболын бооцоотой тоглоомын хэргээс болоод цом, шагнал, бооцоо ч байхгүй болсон, мөн үзэгчдийн тоо ч буурсан гэх зэргээр Японы сумо бөхийн холбоо, олон зуун жилийн түүхтэй энэ үндэсний спорт уналтад орж байна гэж ярьж байна л даа. Харин Японд байдал ямаршуухан байна, ард олон хэрхэн хүлээн авч байна?
-Манайхаар бол яахав муушги л тоглолоо /инээв/. Гэхдээ нөгөө талаараа тэр бейсболын тоглолтын бооцоо хариуцдаг хүмүүс нь буруу гарын хүмүүс байсан. Тэр хүмүүст бооцоо тавьсан, харин буруу гарын хүмүүс нь нийгэм болоод энгийн хүмүүст хүндрэл учруулдаг тал бий. Гэхдээ хүнд хэрэг хийсэн хүн байхгүй л дээ. Япончууд сумо бөхдөө хайртай, хүндэлдэг учраас энэ хэргийг хүндээр тусган авч, нөгөө талаас Японы сумо бөхийн холбоо болоод NHK телевиз ард түмнээс татвар авдаг, мөн улсдаа татвар бага төлдөг учир ард түмнийхээ хүсэл, санал гомдлыг зайлшгүй хүлээж авдаг.
-Японы Сумо бөхийн холбоо томоохон өөрчлөлт шинэчлэл хийх, дүрэм журмаа солих талаар мэдээлэл гараад байгаа. Энэ талаар?
-Японы Сумо бөхийн холбоо гаднаас өндөр мэргэжилтэй, дээд төвшний хүмүүс авч, дэд ерөнхийлөгчөөр ажиллуулж байгаа. Тэр хүмүүс маань өөрсдөө сумо барилдаж үзээгүй болохоор бөхчүүд хэрхэн хөлсөө урсгаж, хэрхэн бэлтгэл дасгал хийж, энэ амжилтад хүрдэг талаар төдийлөн мэдэхгүй болохоор тэдний хөдөлмөрийг бүрэн гүйцэд үнэлэхгүй байгаа юм болов уу гэсэн миний хувийн бодол бий. Өөрчлөлт хийхээс өөр аргагүй болсон байх гэж бодож байна.
-Ямартай ч башёдоо түрүүлээд эх орондоо ирлээ. Сэтгэгдэл ямар байна?
-Сайхан байна. Одоо амаръя. Сайхан амаръя.
-Хэзээ буцах вэ?
-Долоо хоногийн хугацаатай ирлээ. Ирэх сарын 5-нд зуны тойргийн барилдаан эхэлнэ. Уг нь 4-нд буцаад, 10 гаруй хоног эх орондоо сайхан амраад буцъя гэж бодсон ч тэр үед онгоц, нислэгт ямар нэг асуудал гарвал тойргийн барилдаанаас хоцорчихно. Гэтэл нөгөө аварга маань бас ингэлээ гээд асуудал үүсч магадгүй гэж бодоод. Тэгээд л долоо хоногийн хугацаатай ирлээ. Жилдээ ганц удаа энэ зуны дэлгэр сайхан цагт нутагтаа ирээд айргаа ууя, сайхан амаръя гэж бодоод л ирсэн дээ.
-Монгол наадмаа үзсэнгүй удлаа. Яг наадмын үеэр сэтгэл гэгэлзээд сэтгэл санааны хувьд барилдахад хэцүү байдаг гэж ярьдаг юм билээ?
-Харин тийм шүү. Энэ башё бас яг 11-нд Монгол наадамтай давхцаж эхэлсэн. Манай бөхчүүд чинь тэгээд наадмын хоёр өдөр унахгүй шүү гээд шүд зуугаад л үзчихнэ шүү дээ. Миний хувьд бас энэ удаагийн амралтаараа аав ээжийнхээ нутаг устай ойрхон байя гэсэн бодол байна.
-Таны эхнэр, хүүхдүүд Японд үлдсэн үү?
-Үлдсээн /инээв/.
-Ер нь монголчууд маань таныг япон эхнэртэй болсон гээд, энэ талаар их сонирхдог л доо?
-Бид нар чинь бас хэцүү шүү дээ. Би л гэхэд 15-тайдаа Японыг зорьсон. Одоо ингээд хичнээн аварга болчихсон ч гэсэн эх орондоо долоо хоногийн хугацаатай л ирж байна. Ихдээ л долоо хоног. Ирсэн үедээ аав, ээж, ах дүүстэйгээ уулзана, тэд нарынхаа сургаалийг сонсоно. Тэгэхээр энэ үед найз нөхөдтэй уулзана, хүмүүстэй учирна гэсэн ойлголт байхгүй шүү дээ /Инээв/. Зарим хүмүүс намайг яагаад япон хүнтэй суучихав гээд л шууд биш ч гэсэн тойруу байдлаар асуудаг. Тэгэхэд нь би хэлдэг юм, “Намайг бага байхад хэн ч тоодоггүй байсан. Харин нэг бүсгүй байсан юм. Тэр надад үргэлж тусалж, зовсон цагт тусалж, дэмжиж байсан болохоор надад нэг тийм онцгой мэдрэмж төрдөг байлаа. Тэгээд л тэр эмэгтэйгээ сонгосон” гэж хэлдэг юм.
Ярилцсан С.Шүр
О.Цэнд-Аюуш: Би зуурдын юмыг амжилт гэж боддоггүй
“Болор цом”-26 яруу найргийн наадмын тэргүүн дэд байрын шагналт, залуу яруу найрагч О.Цэнд-Аюуштай ярилцлаа. Энэ наран дор эгэл жирийн л амьдарч яваа тэрээр өөрийгөө тодорхойлохдоо “би хэнээс ч илүү биш, бас хэнээс ч бас дутуу биш ийм л хүн” гэсээр нэг их урт санаа алдаж тамиа сорох. Түүнтэй та надаар хэлүүлэлтгүй танил болсон байх.
-Та яагаад гар утас барьдаггүй юм бэ?
-Гар утас хүнд нэг их гай болоод байдаггүй байлгүй дээ. Гэхдээ гар утас гээч нь бидний өдөр тутмын хэрэглээ болсон энэ зүйлийг хоёр гурав байтугай 4-5-ыг барьдаг хүмүүсийг би мэднэ. Гэвч тэднийг шүүмжлэх гэж байгаа юм биш. Зүгээр л хэрэглээ нь тийм байдаг юм байлгүй. Миний хувьд гар утасгүй болоод л байна.
-Өнөө цаг утасгүй хүнийг олж уулзана гэдэг амаргүй даваа байна шүү?
-Би ч нэг их сүйд болоод амьтан хүн эрэн сурвалжлаад байх тийм хүн биш шүү дээ. Өдөр ажил дээрээ байхдаа гэр рүүгээ, дараа нь ээжрүүгээ нэг ярина. Тэгээд л болоо шүү дээ.
-Яагаад. Би таны амттай, онгодтой яриаг сонсох гэж уйгагүй хөөцөлдсөн. Гэтэл миний хөдөлмөрийг ганцхан өгүүлбэрээр үгүйсгэлээ?
-Тийм ээ. Би таныг үгүйсгэж байна. Яагаад гэвэл та намайг хаана ажиллаж, хаана амьдардгийг мэдэх цөөхөн хүний нэг. Тэгээд би танд гүйцэгдэхгүй байгаагаа бодвол ажил амьдрал гээд завгүй байгаа юм байлгүй.
-Та ганцхан ажил амьдралтай нь биш шүү дээ. Яруу найрагчтай ярилцах яртай модоор цохиулснаас хэцүү юм аа?
-Би яртай мод биш. Шүтэж биширдэг зүйлтэй, өөрийгөө зөөлөн талдаа хүн гэж боддог. Гэхдээ та ажлаа их сайн хийж байгаа юм байна. Сэтгүүлч хүний ажил гэдэг хэрэгтэй хүний амнаас зөв үг унагаах зүйл гэж боддог шүү дээ. Гэхдээ байна шүү би өөрийгөө буруу гэж хэлэхгүй ч бас бусдын өмнө гарсан зөв хүн гэж хэлэхгүй. Өршөөгөөрэй.
-Та шүтэх зүйлтэй хүн гэлээ
...Энгэр цээжиндээ олсон шархаа би
Ээжээсээ нууж гэрээсээ гардаг... гэж таны нэг шүлэг байдаг?
-Энэ шүлгийг одоогоос хоёр жилийн өмнө бичиж байжээ. Би уул ус, газар шороондоо сүсэглэхийн зэрэгцээ тэдгээртэй хамтатгаж хайртай хүмүүсээ даатгаж бурханч багштай. Багш маань гэвш лам Денгэлаа гэж төвд газрын их бурханч хүн байдаг. Харамсалтай нь миний багш Монголд алга. Бүдрэхийн цагтаа багшийгаа үгүйлэх л юм. Яруу найргийн хувьд бол монголын өнөө цагийн их Янжинлхам Ш.Дулмаагаас авахуулаад аргадаж алгадсан олон буянтай хүн байна. Гэвч дээр хөхрөгч тэнгэр ивээх байлгүй дээ.
-Та гудамжаар алхаж яваа л харагддаг. Нэрийг ч мэдэхгүй том том машины тоосонд дарагдан алхах тэр мөчид юу бодогддог вэ?
-Ганцхан бидний амьдарч байгаа үе ийм биш. Дандаа л ийм байсан. Харин тэдгээр том том машин унасан хүмүүсийг надаас илүү зовлонтой амьдарч байна гэж боддог шүү.
-Яагаад. Атаархаад байна гэж үү?
-Үгүй дээ. Та том эндүүрлээ. Би амьдралдаа сэтгэл хангалуун явна. Зүгээр ажлаа хийгээд цалингаа аваад эхнэр хүүхдүүдээ баярлуулаад явж байна. Надад одоохондоо номын дэлгүүрт харсан шинэ соргог номыг уншихсан гэхээс өөр шунал алга.
-Та нэг хэсэг үнэхээр шуугиулж чадсан. Одоо тэр чимээ арай л намсчихаа юу даа?
-Тийм гэж үү. /инээв/.
-Тийм ээ?
-Яахав би бичсэн зүйлүүдээ олны өмнө уншсан. Түүнийг минь тодорхой хэмжээгээр үнэлж хүлээж авсан уншигчдадаа баярлалаа.
-Та хань ижилтэй болоод удаагүй байна. Ханьгүй байсан Цэнд-Аюуш, ханьтай Цэнд-Аюушийн хооронд ялгаа бий юу?
-Ханьгүй байсан бол Цэнд-Аюуш өнөөдөр хаачих байсан бол доо мэдэхгүй. Ханьтай болсон Цэнд-Аюуш өнөөдөр таны өмнө цамцных зах хиргүй, өмднийх нь индүүдлэг хурц, үс нь өнгөлөг, гэртээ харихад алгаа тосох үртэй байна даа. Орчлонгийн мянган нугачаан дундаас намайгаа олсон ижил хань минь чамдаа баярлалаа.
-Та “Болор цом -26” наадмын дараахан “Өнөөдөр” сонинд “Намайг дагаад хөдөө амьдрах бүсгүй олдох байлгүй дээ, гэж ярьсан байсан. Хөдөө явах гэж байна уу?
-Унасан газар, угаасан усандаа ижил ханиа дагуулаад үрсээ үүрч тэврээд очих цаг ойрхон байна даа. Уул усаа их л санаж байна.
-Таны анхны “Манан дундуур” яруу найргийн түүвэрт олон хүн ам сайтай байдаг. Дараагийн ном нь “дуншиж” л байна уу?
-Би бичиж л байна. Өнгөрсөн хугацаанд бичсэн хэдэн бор шүлгээ цуглуулсан чинь аль хэдийнэ нэг ном болчихоор болсон байна лээ. Өнөөдрийн нийгэмд чинь ном хэвлүүлнэ санааны ажил биш шүү дээ. Номыг минь сэтгэлийнхээ гэгээн тунгалагаар ивээн тэтгэж уншигчдад хүргэх тэр буянт хүнийг би хайгаагүй хэрнээ битүүхэн хүлээгээд л байх юм даа/инээв/.
-Та ямар нэгэн өндөр албан тушаалд очихыг амжилт гэж боддог уу?
-Үгүй ээ. Харин ч эсрэгээрээ. Би зуурдын юмыг амжилт гэж боддоггүй. Албан тушаал гэдэг бол буусныхаа дараа хэн ч биш болж хувирдаг зүйл шүү дээ. . Амжилт гэдэг бол бусдын сайн сайхны төлөө хийсэн хийгээд түүний үр шимийг нь үзсэн зүйл л гэж боддог.
-Боломжтой бол хамгийн сүүлд бичсэн шүлгээ уншаач?
-Уучлаарай, надад одоохондоо алга. Гэхдээ “миний нөхөр бол миний нөхөр биш байж, миний дайсан бол миний дайсан биш байж гэсэн утгатай гунигийн шүлэг л бичсэн.
-Яруу найрагч хүн зөнтэй байна. Тиймээс би бараан зүйлээс татгалздаг гэж та ярьж байсан. Гэтэл яагаад гуниглав?
-Магадгүй гуниг ухааралгүй бол яруу найраг цаашлаад хүн төрөлхтөн оршин тогтнохгүй биз дээ.
-Та анх надтай уулзахдаа л хаан найргийн хатан эх Ш.Дулмаа багштайгаа уулзах гээд их яарч байна гэсэн.Яагаад?
-Зүгээр л ойрдоо сэтгэл санаа минь жаахан тогтворгүй санагдаад байгаа. Тийм болохоор багшдаа очиж нэг үнсүүлье дээ.
-Уучлаарай, яагаад сэтгэл санаа тань тогтворгүй болчихов?
-Хавар болоод тэр юм байлгүй дээ. Надад хавар гунигийн улирал юм шиг санагдаад байдаг. Тэгээд л тэр юм байлгүй.
-Яруу найрагчдыг хэн ч биш гэж боддог хүмүүс байдаг юм билээ. Та энэ тухайд бодлоо хэлээч?
-Юуны өмнө та яруу найрагчдыг хэн ч биш гэж бодохынхоо өмнө өөрийгөө хэн билээ гэж бодоод үзээрэй гэж л хэлмээр байна. Хэрэв үнэхээр тийм бодолтой хүмүүс байдаг бол...
-Үгээр урладаг найрагч залуу маань уран зурагт муугүй байх аа?
-Сайнгүй ээ. Юу ч хамаагүй сараачаад суухад хүний бухимдал тайлагдаж сэтгэл амардаг юм гэсэн. Би энэ үгэнд итгэдэг.
-Ямар нэгэн албан тушаал, хэргэм зэрэг бодсондоо хэлээгүй юм шүү. Гэхдээ л таныг ирээдүйг их юм дуулгана найдаж сууна?
-Таны ерөөлөөр болог. Зорьж яваа зам минь бусдын өмнө буруугүй. Бурханд ч хийсэн гэмгүй болохоор уул ус, газар шороо, мөнх тэнгэр минь ивээх биз ээ.
-Тэгэхээр та бичгийн хүн болсондоо хэзээ ч харамсахгүй байх нь ээ?
-Та зөв хэллээ.
Б.Анхцэцэг
БИ ЧАДНА
Цог золбоотой явагтун,
Цовоо сэргэлэнгийн бат ханыг
Нэвтэлж дийлэх дайсан гэж үгүй.
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Өнгөрснөө булшилж цоо шинэ хуудас
Нээж би чадна.
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Зөвхөн шинэ ялалт авчрах
Цоо шинийг эхлүүлж би чадна.
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Гадаад болон дотоод амьдралынхаа
Боломжгүй бүхнийг
Тэмцэлд дуудагч болж би чадна
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Гутралын дүүжингээс
Хялбархан бууж би чадна.
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Төгөлдөржлийн ууланд
Авирч би чадна.
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Яг одоо
Мунхаг харанхуйн жагсаалыг
Зогсоох цаг ирснийг
Ухаарч би чадна.
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Удаан үргэлжилсэн
Мунхагийн нойрноосоо
Сэрж би чадна.
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Зовлонт хүслийн дунд
Амьдрахаа больж би чадна.
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Үнэлж баршгүй эрдэнэ
Ариун ухааныг олж би чадна.
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Хэний ч зүрхэлж хүрээгүй
Алсад хүрч би чадна.
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Амьдралын хорхойслын далай
Хязгааргүй болохыг мадаггүй ухаарч би чадна.
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Амьдралын далайд
Намайг хамгаалах
Зүрхтэй болж би чадна.
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Зүрхнийхээ
Талархалын модон дээр суух
Энхийн шувуу болж би чадна.
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Өөрийгөө мэхэлж мэргэшсэн ухаанаа
Даруй би устгаж чадна.
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Мунхаг харанхуйн тоос
Зүрхний минь
Гэгээрлийн наранг
Хиртүүлэхийг зогсоож би чадна.
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Чин сэтгэлт ухаан
Ариун зүрх
Энгийн амьдралаа хамгаалж би чадна.
Тиймээ, би чадна! Би үнэхээр чадна!!
Тэмүүлэлт зүрх бүхэнд
Өчүүхэн гэрлийг хүртээж би чадна.
Сэрэмжгүй өнгөрүүлсэн ганц агшин
Насан туршийн зовлонг ч авчирч мэднэ.
Өрөөл бусдыг ялан дийлэх хүч бус
Өрөөл бусадтай нэгдэж чадах хүч л туйлын дээд хүч байдаг юм
Аль ч маргааныг
Аниргүй нь няцаана
Энэ яваа насандаа
Агуу их амжилтанд хүрье гэвэл
Алдаж бүтэлгүйтэхээс бүү ай.
Амьдралын тансаг хангалууныг эдлэх гэж бус
Амьдралын тулааны талбарт ялалтаа мандуулах гэж
Энэ хорвоод би ирсэн юм.
Өөртөө эргэлзэнэ гэдэг
Өстөн дайсантайгаа нөхөрлөхийн нэр.
Атаат дайснаа өршөөж уучил
Өөрөө тэр боол зарц тань болж хувирна
Залхуу хүн
Өдөр бүрийг завгүй өнгөрүүлдэг
Ухаан бодол маань
Эрүүл бус байгаа цагт
Ахуй амьдрал маань яаж эрүүл байх билээ
Яагаад ганцаардаж байгаагаа мэдэхийг та хүснэ үү ?
Таны ганцаардахын учир гэвэл
Та хэзээч зүрхнийхээ нэгдэхүйн дууг
Сонсохыг эс хүсдгийнх юм.
Бурхан чөтгөр хоёул надад хайртай.
Үнэнч зарц шигээ байлгах гэж
Чөтгөр надад хайртай байдаг юм.
Баясгалант андаа байг гэсэндээ
Бурхан надад хайртай байдаг юм
Хорвоо дэлхийг өөрчлөх гэж бүү зүтгэ
Та бүтэлгүйтэх болно.
Хорвоо дэлхийг хайрлахыг хичээ
Тэгээд үзэгтүн
Хорвоо дэлхий эгнэгт эргэлт буцалтгүйгээр хувиран өөрчлөгдсөн байх болно
“Үг яриа” гэдэг
Хамгийн хол замаар гэлдрэгч юм,“Үйл хэрэг”гэдэг
Хамгийн дөт замаар гүйгч юм
Ээлж дараалах амьдралд нэг л алдаагаа
Давтан үйлдэхэд минь юу хүчилнэ вэ?
Бидний нандигнан хайрладаг
Мунхагийн мэснээс өөр юу ч биш ээ
Гуниг гэдэг нь үнэндээ аз жаргалын өөр нэг нэр юм.
Эргэлзэл гэдэг ужиг хууч,
Итгэл гэдэг уламжлалт эм,
Нигүүлсэл гэдэг өвгөн оточ,
Элбэрэл гэдэг хашир асрагч.
Онцгойрч бүү харагд,
Магтаалд бүү авт.
Ондоо хэн ч бус гагцхүү та
Хамгаас хурдан гүйх
Боломжтой болно.
Мод адил мэхийн мөргөмү би
Уул адил өршөөнгүй, тэргүүн өндөр оршмуу би
Эх лугаа адил ямагт сэргэг баймуу би
Зүрх сэтгэл лугаа адил бишрэн залбирмуу би.
Хүрээлэн буй ертөнц
Таны оролцоогүйгээр ч
Дэлгэрэн цэцэглэх учиртайг
Ухаарах цагт
Амьдралын хүнд ачааг та
Тааламжит жаргалан болгож чадна.
Дахин бүү бодолд авт,
Дахин бүү гунигт дарагд.
Амьдрал тань тэгвээс
Сарнай цэцгийн анхилга,
Үүрийн цолмоны эгшиг,
Үдшийн бүрийн бүжиг болно.
Хоромын төдий хайр ч
Хорвоо ертөнцийг төгс төгөлдөр болгон
Хувиргаж чадна, хувиргах ч учиртай.
Шри Чинмой
“Би чамд хайртай”
“Би чамд хайртай” гэдэг 3- хан үгэнд асар их итгэл сэтгэл, хайр хүндэтгэл багтдаг. Дэлхийн 15 улсын хэлээр “Би чамд хайртай” гэж хэлж сурцгаая.
Орос “Я тебя люблю”
Герман “Ich liebe dich”
Белорусс ”Я цябе кахаю”
Япон ”Ai shite imasu”
Украин “Я тебе кохаю”
Хятад ”Wo ai nei”
Англи “I love you”
Португали ”Te amo”
Польш “Koham cie”
Еврей ”Ani ohev otakh”
Итали “Ti amo”
Ирланд ”Thaim in grabh leat”
Франц “Je t”aime”
Грек ”S”agapo”
Испани “Te amo”
Швед ”Jag alskar dig”
Хайрыг хайрлаж бие биендээ хайраар бэлэг барьцгаая.
Би хэн бэ-2
Та урьд нь өөрөөсөө би хэн бэ? Гэж асууж байсан уу? Би юу хийж чадах юм бол? Би ямар чадвартай хүн бэ? Гэдгийг асууж байсан уу? Урьд нь би ямар хүнд туслаж байлаа. Тэр хүнээс бас ямар тусламж авч байснаа санаж байсан уу? Энэ олон асуултуудад ихэнхи хүмүүс: Би энэ тухай бодож байгаагүй үгүй гэж хариулах байх. Цөөн тооны хүмүүс тийм гэж хариулна. Эдгээр тийм гэж хариулсан хүмүүс бол өөрийгөө нээж, олж харж чадсан хүмүүс байдаг. Би та бүхэнд юу гэж зөвлөх гээд байна вэ? Гэвэл өөрийгөө эрт нээж харсан хүмүүс хождог гэж хэлэх гээд байна л даа. Хүмүүс буруу замаар ордог. Тэр хүмүүс бол өөрийгөө нээж, олж харж чадаагүй хүмүүс. Архичин хүн эхийнхээ гэдсэнд байхад нь бурхан түүнийг архичин бол хэмээн төөрөг зургийг нь зурдаггүй. Хүн өөрөө өөрийнхөө амьдралын зургийг л үүрд зурж байдаг. 13-р зуунд амьдарч байсан нэгэн алдарт зураач хэлэхдээ: хүн болгон зураач байдаг гэж хэлсэн байдаг. Зарим хүн энэ үгийг сонсоод үгүй би чинь эмч шүү дээ. Би зураг зурах ямарч авьяасгүй. Зөвхөн хүн л эмчилж чадна хэмээн дуу алдах байх. Гэтэл энэ нэгхэн өгүүлбэрт ямар гүн утга агуулагдаж байгааг эдгээр хүмүүс олж харж чадахгүй байна. Энэ нь ерөөсөө хүн өөрийнхөө амьдралыг сэтгэл дотроо зурж байдаг гэсэн үг юм. Та юу гэж бодно, тэр бодсон зүйл тань таны ирээдүйн амьдралыг зөгнөж байдаг. Хүн болгонд далд ухамсар гэж байдаг. Та юунд хайртай вэ? Гэж зарим хүнээс асуухад аав ээждээ, тэжээдэг нохойдоо гэх мэт олон хариулт дугаарлан зогсох байх. Гэтэл би өөрөө өөртөө хайртай гэж хэлэх хүн ховор болов уу. Та өөрийгөө хайрлаж чадахгүй байж яаж бусдыг хайрлах юм бэ? Хүн өөрөө өөрийгөө хайрлаж байж л бусдыг хайрлаж чаддаг. Бүр өөрийгөө хайрлаж сурч байж бусдыг хайрлаж сурч чадна. өөрөө өөрийгөө хайрла гэдэг нь амиа бодсон хэрэг биш. Зүгээр л өөрөө өөрийгөө уучил, өөртөө инээмсэглэл бэлэглэж бай. ямар нэг хийсэн ажлаараа өөрөөрөө бахарх. үүнийг би хийсэн юм гэж өөртөө урам хайрла. Зарим хүн энэ ажлыг би дээд сургуульд заалгасны ачаар хийсэн гэж хэлнэ. Гэхлээ тэр дээд сургуульд заасан зүйлийг та өөрөө л хичээж сурч авсан шүү дээ. Мөн та л энэ ажлыг хийж, та л энэ зүйлийг бүтээж босгосон. Тэгэхээр та өөрөөрөө бахархаж өөрийгөө хүндлэх ёстой. Хүн би хэн бэ? Гэдгээ олж хараагүйн улмаас өөрийн амьдралын замаас муруйдаг.тэгээд өөрийгөө олж харж чадаагүйн улмаас амьдралын дэндүү амархан замыг сонгодог. Энэ зам нь бас 3 салаалсан байдаг. 1 дэх зам нь: урсгалаараа амьдрах, 2 дох зам нь: буруу замаар орох, 3 дахь зам нь үхэл. өнөөдөр хүмүүс ихэнхидээ урсгалаараа амьдрах замыг сонгож амьдарч байгаад хамгийн сүүлд үхэл гэдэг замыг сонгодог. Монгол хүмүүс Би 10 жилээ онц төгсөх ёстой. Энэ миний үүрэг. Дараа нь би нэр хүндтэй улсын сургуульд орно. Тэгээд гэр бүл үүсгэж хүүхэд гарган амьдрах болно гэдэг. Дараа нь энэ амьдралын хичээлээ хүүхэддээ заадаг. Хөөш чи ингэж ПС тоглоом эргүүлж байхын оронд хичээлээ хий гэдэг. Гэхдээ таны ингэж хэлэх чинь зөв ч гэсэн нөгөө талаар буруу байдаг. Та хүүхдийгээ өөрийнхөө нөгөө урсгалаараа амьдардаг амьдрал руу татах гээд байна ш дээ. Зарим хүүхэд багаасаа хамтлаг байгуулж дуулах хүсэлтэй байдаг. Харин аав ээж нь чиний дуулдаг гэж юу байсийн. үүнийхээ оронд чи ядаж 7-н томъёогоо цээжлээд сууж бай гэдэг. Хүүхэд тань ихэнхидээ тантай тэмцэж байгаад сүүлдээ таны үгэнд орж таны туулсан амьдралыг дахин давтахаар хичээлээ хийх болно. Тэгвэл би та бүхнээс нэг асуулт асууя. өнөөдөр яагаад Монголд дээд сургууль төгссөн хүн Эрээн лүү наймаанд явдаг билээ. Эсвэл дээд сургуульд Эрээн лү наймаанд явахыг зааж сургадаг болчихсон юмуу. Арай л үгүй байлтай. Яагаад энэ олон хүн сурсан зүйл эзэмшсэн мэргэжлээрээ амьдарч чадахгүй байна. Энэ асуултанд ганцхан хариулт байгаа. Энэ хүмүүс ердөө л би хэн бэ гэдгээ л олж харж чадаагүй хүмүүс. Харин би хэн бэ гэдгээ олж харж чадсан , өөрийгөө удирддаг хүн л энэ нийгэмд хамгийн сайхан амьдрах болно. Та хичнээн зүйл өөрөө өөрөөсөө асууна, амьдрал уураг тархи тань төдий чинээ хариулт өгөх болно. Та өөрөө өөрийнхөө эзэн нь бол. өөрөөр өөрийнхөө хаан нь бол. өөрөө өөрийгөө удирд. Бусад хүн таньд юу гэж хэлэх нь падгүй. Та бас нэр хүндтэй хүмүүстэй өөрийгөө харьцуул. Тэр хүмүүс өөрийгөө олж харсан хүмүүс. Тэр хүмүүстэй та өөрийгөө харьцуулсны дараа та өөрийгөө ямархуу бодолтой, яаж өөрийгөө үхэл рүү түлхэж байгаагаа ойлгох болно.
Mungun
Дотоод ертөнцөө сонжоорой
Дараах сонжоог хүний дотоод ертөнц болон бусадтай харилцах харилцааны талаар мэдэхийн тулд ашигладаг. Та сүүлийн хэсгийг харалгүйгээр шууд хариулж эхлээрэй. Өнгөрсөн үеийнхээ бус харин одоогийн нөхцөл байдлын үүднээс хариулаарай.
1. Та өдрийн аль үед илүү сайхан ааштай байдаг вэ?
a. Өглөөд - 2
б. Үдээш хойш, орой болохын үед - 4
в. Шөнө оройн цагт - 6
2. Та яаж алхдаг вэ?
а. Хурдан, том алхдаг. - 6
б. Хурдан, ойрхон алхдаг - 4 .
в. Удаавтар, эргэн тойрноо харж алхдаг. - 7
г. Удаан, толгойгоо гудайлган - 2
д. Маш удаан - 1
3. Хүнтэй ярих үедээ…
а. Элгээ эвхэж зогсдог. - 4
б. Гараа атгадаг. - 2
в. Нэг гараа эсвэл хоёр гараараа ташаагаа тулдаг. - 5
г. Ярьж байгаа хүндээ хүрч эсвэл түлхдэг. - 7
д. Чихээрээ оролдож, эрүүгээ маажин, үсээ засдаг. - 6
4. Амарч байхдаа яаж суудаг вэ?
а. Өвдгөө нугалан хөлөө нийлүүлдэг. - 4
б. Хөлөө хэрээслэж - 6
в. Хөлөө жийж - 2
г. Нэг хөлөө дороо нугалж суудаг. - 1
5. Та маш их баярлахдаа юу хийдэг вэ?
а. Баярласандаа болоод хөл газар хүрэхгүй шахам болдог. - 6
б. Инээдэг, гэхдээ нэг их чанга биш. - 4
в. Нэг удаа инээдэг. - 3
г. Чимээгүйхэн инээмсэглэдэг. - 2
6. Ямар нэг олон нийтийн ажилд оролцох үедээ…
а. Хүн бүр тан руу харахаар дуу чимээ гарган орж ирдэг үү? - 6
б. Чимээгүй орж ирээд, таньдаг хэн нэгэн хүн байгаа эсэхийг хайх уу? - 4
в. Чимээгүйхэн орж ирээд, хэнд ч анзаарагдалгүй байхыг хичээх үү? - 2
7. Нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж байтал хэн нэгэн танд саад болж эхэллээ. Та юу хийх вэ?
а. Зүгээр энгийнээр хүлээж авна. - 6
б. Маш их тавгүйтнэ. - 2
в. Сайн мэдэхгүй байна. Дээрх 2 хувилбарын хоорондох үйлдлийг үзүүлнэ байх. - 4
8. Та аль өнгөнд хамгийн их дуртай вэ?
а. Улаан эсвэл улбар шар - 6
б. Хар - 7
в. Шар эсвэл цэнхэр - 5
г. Ногоон - 4
д. Гүн хөх эсвэл хөх ягаан - 3
е. Цагаан - 2
ж. Бор эсвэл саарал - 1
9. Орондоо ороод унтахаасаа хэдэн минутын өмнө…
а. Тааваараа дээш харж хэвтдэг. - 7
б. Доош харж хэвтдэг. - 6
в. Бага зэрэг атийн, хажуу тийш харж хэвтдэг. - 4
г. Гараа дэрлэж хэвтдэг. - 2
д. Хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрдөг. - 1
10. Зүүдэндээ ихэвчлэн…
а. Доош унадаг. - 4
б. Хэрүүл маргаан хийдэг. - 2
в. Хэн нэгнийг эсвэл ямар нэг зүйлийг эрж хайдаг. - 3
г. Нисч эсвэл усанд сэлдэг. - 5
д. Ихэнхдээ зүүдэлдэггүй. - 6
е. Би дандаа сайхан зүүд зүүдэлдэг.- 1
ОНОО:
60 ба түүнээс дээш оноо:Хүмүүс тантай хэврэг эд бараатай харьцаж буй мэт харьцдаг. Ихэмсэг, хувиа хичээсэн, хэтэрхий лидер байдалтай харагддаг. Хүмүүс таныг гайхан бахдаж, тан шиг болохыг хүсдэг ч танд итгэж найддаггүй бөгөөд тантай ойр дотно харилцаатай байхаас зайлсхийдэг.
51- 60 оноо: Хүмүүс таныг урам зоригтой, хөнгөн, бодлогогүй, төрөлхийн удирдах чадвартай, цаг үргэлж зөв биш ч түргэн шийдвэр гаргадаг нэгэн гэж боддог. Мөн таныг эрэлхэг зоригтой гэж үздэг бөгөөд бүгдийг нэг удаа ч болов туршиж үзэхийг хүсдэг, адал явдалтай учрах боломжийг алддаггүй нэгэн юм. Та эрч хүчтэй, өндөр уур амьсгалаар тул хүмүүс тантай хамт ажиллахдаа дуртай байдаг.
41-50 оноо: Хүмүүс таныг залуу, эрч хүчтэй, сэтгэл булаам, хөгжилтэй, эв дүйтэй, үргэлж гайхалтай байдаг гэж үздэг бөгөөд та бол үргэлж анхаарлын төвд байдаг ч үүнийгээ хэтэрхий ихдүүлдэггүй, зохицуулж чаддаг. Мөн эелдэг, өөрийн гэсэн бодолтой, ухаалаг, бусдыг хөгжөөж, тайвшруулдаг нэгэн гэж үздэг.
31-40 оноо: Хүмүүс таныг ухаалаг, хянамгай, анхааралтай, туршлагатай нэгэн гэдэг. Таныг ухаалаг, чадварлаг, авьяастай боловч даруу нэгэн гэж үздэг. Та бол хурдан найз нөхөдтэй болдоггүй ч найз нартаа үнэнч, өөртөө ч тийм байлгахыг хүсдэг хүн юм. Ойр дотны нөхөд тань таны итгэлийг олох нь удаан байдаг, мөн алдсан итгэлээ эргүүлэн сэргээхэд хэцүү байдгийг тань сайн мэддэг.
21-30 оноо: Найз нөхөд тань таныг хэтэрхий цамаан, голомтгой гэж үздэг. Маш хянуур, хэтэрхий болгоомжтой, удаан, тууштай гэдэг. Бодлогогүй, гэнэтийн зүйлд оролцсон байх нь гайхшрал төрүүлдэг. Асуудлыг бүх талаас нь харж, эсэргүүцнэ гэж хүмүүс боддог. Энэ нь таны хянуур болгоомжтой зангаас үүдэлтэй гэдэг.
21-ээс бага оноо: Хүмүүс таныг ичимхий, түргэн ууртай, шийдэмгий бус гэж боддог. Таныг хүмүүс хийсэн зүйлийг ахин шалгаж, өөр хэн нэгэн таны оронд шийдвэр гаргахыг хүлээдэг, илүү дутуу ажилд оролцож хариуцлага үүрэх дургүй гэж үздэг. Асуудлыг дэвэргэдэг гэж боддог ч хүмүүс байдаг. Зарим хүн таныг уйтгартай гэдэг. Харин таныг сайн мэддэг хүмүүс та бол уйтгартай нэгэн биш гэдгийг сайн мэддэг.
1. Та өдрийн аль үед илүү сайхан ааштай байдаг вэ?
a. Өглөөд - 2
б. Үдээш хойш, орой болохын үед - 4
в. Шөнө оройн цагт - 6
2. Та яаж алхдаг вэ?
а. Хурдан, том алхдаг. - 6
б. Хурдан, ойрхон алхдаг - 4 .
в. Удаавтар, эргэн тойрноо харж алхдаг. - 7
г. Удаан, толгойгоо гудайлган - 2
д. Маш удаан - 1
3. Хүнтэй ярих үедээ…
а. Элгээ эвхэж зогсдог. - 4
б. Гараа атгадаг. - 2
в. Нэг гараа эсвэл хоёр гараараа ташаагаа тулдаг. - 5
г. Ярьж байгаа хүндээ хүрч эсвэл түлхдэг. - 7
д. Чихээрээ оролдож, эрүүгээ маажин, үсээ засдаг. - 6
4. Амарч байхдаа яаж суудаг вэ?
а. Өвдгөө нугалан хөлөө нийлүүлдэг. - 4
б. Хөлөө хэрээслэж - 6
в. Хөлөө жийж - 2
г. Нэг хөлөө дороо нугалж суудаг. - 1
5. Та маш их баярлахдаа юу хийдэг вэ?
а. Баярласандаа болоод хөл газар хүрэхгүй шахам болдог. - 6
б. Инээдэг, гэхдээ нэг их чанга биш. - 4
в. Нэг удаа инээдэг. - 3
г. Чимээгүйхэн инээмсэглэдэг. - 2
6. Ямар нэг олон нийтийн ажилд оролцох үедээ…
а. Хүн бүр тан руу харахаар дуу чимээ гарган орж ирдэг үү? - 6
б. Чимээгүй орж ирээд, таньдаг хэн нэгэн хүн байгаа эсэхийг хайх уу? - 4
в. Чимээгүйхэн орж ирээд, хэнд ч анзаарагдалгүй байхыг хичээх үү? - 2
7. Нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж байтал хэн нэгэн танд саад болж эхэллээ. Та юу хийх вэ?
а. Зүгээр энгийнээр хүлээж авна. - 6
б. Маш их тавгүйтнэ. - 2
в. Сайн мэдэхгүй байна. Дээрх 2 хувилбарын хоорондох үйлдлийг үзүүлнэ байх. - 4
8. Та аль өнгөнд хамгийн их дуртай вэ?
а. Улаан эсвэл улбар шар - 6
б. Хар - 7
в. Шар эсвэл цэнхэр - 5
г. Ногоон - 4
д. Гүн хөх эсвэл хөх ягаан - 3
е. Цагаан - 2
ж. Бор эсвэл саарал - 1
9. Орондоо ороод унтахаасаа хэдэн минутын өмнө…
а. Тааваараа дээш харж хэвтдэг. - 7
б. Доош харж хэвтдэг. - 6
в. Бага зэрэг атийн, хажуу тийш харж хэвтдэг. - 4
г. Гараа дэрлэж хэвтдэг. - 2
д. Хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрдөг. - 1
10. Зүүдэндээ ихэвчлэн…
а. Доош унадаг. - 4
б. Хэрүүл маргаан хийдэг. - 2
в. Хэн нэгнийг эсвэл ямар нэг зүйлийг эрж хайдаг. - 3
г. Нисч эсвэл усанд сэлдэг. - 5
д. Ихэнхдээ зүүдэлдэггүй. - 6
е. Би дандаа сайхан зүүд зүүдэлдэг.- 1
ОНОО:
60 ба түүнээс дээш оноо:Хүмүүс тантай хэврэг эд бараатай харьцаж буй мэт харьцдаг. Ихэмсэг, хувиа хичээсэн, хэтэрхий лидер байдалтай харагддаг. Хүмүүс таныг гайхан бахдаж, тан шиг болохыг хүсдэг ч танд итгэж найддаггүй бөгөөд тантай ойр дотно харилцаатай байхаас зайлсхийдэг.
51- 60 оноо: Хүмүүс таныг урам зоригтой, хөнгөн, бодлогогүй, төрөлхийн удирдах чадвартай, цаг үргэлж зөв биш ч түргэн шийдвэр гаргадаг нэгэн гэж боддог. Мөн таныг эрэлхэг зоригтой гэж үздэг бөгөөд бүгдийг нэг удаа ч болов туршиж үзэхийг хүсдэг, адал явдалтай учрах боломжийг алддаггүй нэгэн юм. Та эрч хүчтэй, өндөр уур амьсгалаар тул хүмүүс тантай хамт ажиллахдаа дуртай байдаг.
41-50 оноо: Хүмүүс таныг залуу, эрч хүчтэй, сэтгэл булаам, хөгжилтэй, эв дүйтэй, үргэлж гайхалтай байдаг гэж үздэг бөгөөд та бол үргэлж анхаарлын төвд байдаг ч үүнийгээ хэтэрхий ихдүүлдэггүй, зохицуулж чаддаг. Мөн эелдэг, өөрийн гэсэн бодолтой, ухаалаг, бусдыг хөгжөөж, тайвшруулдаг нэгэн гэж үздэг.
31-40 оноо: Хүмүүс таныг ухаалаг, хянамгай, анхааралтай, туршлагатай нэгэн гэдэг. Таныг ухаалаг, чадварлаг, авьяастай боловч даруу нэгэн гэж үздэг. Та бол хурдан найз нөхөдтэй болдоггүй ч найз нартаа үнэнч, өөртөө ч тийм байлгахыг хүсдэг хүн юм. Ойр дотны нөхөд тань таны итгэлийг олох нь удаан байдаг, мөн алдсан итгэлээ эргүүлэн сэргээхэд хэцүү байдгийг тань сайн мэддэг.
21-30 оноо: Найз нөхөд тань таныг хэтэрхий цамаан, голомтгой гэж үздэг. Маш хянуур, хэтэрхий болгоомжтой, удаан, тууштай гэдэг. Бодлогогүй, гэнэтийн зүйлд оролцсон байх нь гайхшрал төрүүлдэг. Асуудлыг бүх талаас нь харж, эсэргүүцнэ гэж хүмүүс боддог. Энэ нь таны хянуур болгоомжтой зангаас үүдэлтэй гэдэг.
21-ээс бага оноо: Хүмүүс таныг ичимхий, түргэн ууртай, шийдэмгий бус гэж боддог. Таныг хүмүүс хийсэн зүйлийг ахин шалгаж, өөр хэн нэгэн таны оронд шийдвэр гаргахыг хүлээдэг, илүү дутуу ажилд оролцож хариуцлага үүрэх дургүй гэж үздэг. Асуудлыг дэвэргэдэг гэж боддог ч хүмүүс байдаг. Зарим хүн таныг уйтгартай гэдэг. Харин таныг сайн мэддэг хүмүүс та бол уйтгартай нэгэн биш гэдгийг сайн мэддэг.
Saturday, April 16, 2011
Би хэн бэ?
Хүн бүх амьдралынхаа туршид өөрийгөө танихыг хичээдэг. Хэзээ ч давтагдашгүй цорын ганц бодьгал их нууцлагдмал, танигдашгүй хэрнээ санаанд оромгүй үйлдэл, шийдвэрүүд нь гайхал төрүүлэх нь олонтой. Тийм болохоор "би яагаад ингэж шийдчих вэ?", "би яагаад ийм байдалд орчих воо?" гэхчилэн байнга л "яагаад?" гэсэн асуултуудыг өөртөө тавина.
"Монгол хүн 60 хүрч ухаан суугаад, 61-тэйдээ нас бардаг" гэдэг ёгт хэллэгийг санаж байна. Хэд наслах нь чухал биш, ухаан сууна гэдэг нь өөрийгөө бага ч атугай таньж байгааг хэлсэн болов уу гэж би ойлгодог. Тийм ч учраас "Буурлаас үг сонс", "Ахмадын үг алт " гэхчилэн монголчууд эрт үеэс хэлэлцэж, ахмад хүнийг хүндэлж үг сургаалийг нь сонсож ухаарал авч байхыг хичээнгүйлэн захиж байжээ.
Амьдралыг, бас өөрийгөө таньж мэдсэн буурлууд маань хэнд юу хэлэхээ сайн мэднэ.
Хэлж сургаж зааж зөвлөсөөр атал өөрөөс нь зөрж өөр замаар яван алдаж онох өр хүүхдээ хараад "хүний биейиг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлдэггүй'' гэж юутай үнэн үг вэ хэмээн гайхширна. Яг л өөрийн үзэж өнгөрүүлсэн амьдралын загвараа "өвлүүлж" үлдээх гэсэн эцэг эхийн оролдлого, өөрийн хүсэл сэтгэлээ дагаж амьдрах гэсэн үр хүүхдүүдийн оролдлоготой зөрчилдөж багагүй зөрчил үүсгэх тохиолдол зөндөө гарна.
Үлгэр дуурайлал
Бидний үзэж өнгөрүүлсэн социализмын үед, амжилт гаргасан нэгэн хэсэг алдартан, авьяастанг улс орон даяар алдаршуулан сурталчилж, тэднийг даган дуурайхыг уриалан албаддаг байж билээ. Тийм их өрнүүн хөдөлгөөний үрээр хаа байсан Увс аймгийн физикийн багш Гомбожавын "асуудал дэвшүүлэн шийдвэрлэх сургалтын арга"-ыг Дорнод аймгийн нэгэн сургуулийн монгол хэлний багш нэгэн бүсгүй заавал даган дуурайсныхаа төлөө "тэргүүн туршлага эзэмшигчийн гэрчилгээ" гардан авч өрөөнийхөө ханандаа өлгөх хувь заяатай байсан сан. Угтаа Гомбожав багш өөрийн авьяас чадвар, хувь хүмүүжил, итгэл үнэмшил, үзэл бодолдоо тулгуурлан бий болгосон арга юм шүү дээ. Алив зүйлийн уг үндэс санааг иш болгохын оронд, зөвхөн үйлдлийг нь даган дуурайх оролдлого, өөрийн авьяас чадвар, боломжоо нээн олж харахын оронд бусдыг сохроор даган дуурайж, эх орон, энхрий хайрт нам засагтаа таалагддаг "хий үзэгдлийг" бий болгосон юм даа. Ийм "хий үзэгдэл"-ийн нөлөөгөөр монголчууд бидний нэг хэсэг нь бусдад таалагдахын тулд бодсоноосоо өөрийг ярьж, хүссэнээсээ өөрийг хийдэг болж хувирсан. Энэ "хий үзэгдэл"-ийн ул мөр өнөө хэр арилаагүйгээр барахгүй, итгэлцлийг үгүй болгож, жүжиглэлийг бий болгон хөгжсөөр байгаа нь бидний нүдний өмнө ил харагдсаар.
"Олны жишиг" гэж нийтэд түгээмэл нэгэн хэллэг байдаг. "Амьдрал ямар байна даа?" гэсэн асуултад "Өө яахав, олны жишгээр болж л байна" хэмээн хариулна. Олны жишгийг дагаж, өөрөө хичнээн дургүй байвч, хүүхдийнхээ ангийн хамт олны зугаалганд зориулж талхныхаа мөнгөнөөс багшид нь хураалгана. "Ийм балчирхан хүүхдүүд хонон өнжин ууж идэн зугаацаж болохгүй шүү дээ. Хожим ямар муу үр дагаварт хүргэж болох шүү дээ?" гэж хэлэхийг хүссэн үг нь олны жишигт захирагдан хоолой давж чадалгүй шүлстэй нь хамтад залгигдана. Олны жишиг хичнээн буруу зуршилтай байна, төдий хэмжээгээр хүмүүс буруу зуршилд автан дасах нь бий. Зарим тохиолдолд хэсэг хүмүүс ''олны жишиг"-ийг өөрийн ашиг сонирхолдоо эвтэйхэн ашиглах нь ч бий. "Олны жишиг''-ийн буруу үйлдлээс татгалзан эсэргүүцсэн зарим нэг нь буруутан болж доромжлуулах нь элбэг. Эгээ л цэвэр булгаас ундрах рашаан мэт тунгалаг усыг борооны дараах үерийн шар ус хаман одох адил.
Өнөө ч монголчууд бидний талцан маргалдаж бие биесээ муу муухай үгсээр гутаан доромжилж, хийсэн сайн үйлсийг нь гутаан нулимах үйлдэл нь бусдыг сохроор аялдан дагалдах, олны буруу жишгийг даган баясах "хий үзэгдэл"ээс үүдэлтэй юм даа.
Хүн $ биш болохоор бусдад таалагдах албагүй
Амьдралд ''туйлын үнэн" гэж байдаггүйтэй адил, "төгс төгөлдөр хүн"гэж бас байдаггүй. Хорвоо ертөнцөд өдөр шөнө ээлжилдэгтэй адил амьдралд хар цагаан өнгө ээлжлэн тусдаг. Тийм болохоор "өнөө чи уйлж бусад нь инээж байвч, маргааш чи инээж бусад нь уйлдаг" хорвоогийн тухай манай нэгэн шүлэгч яруу тодоор өгүүлсэн билээ. Хэзээ ч давтагдашгүй гайхамшигт бие хүнд сайн муу чанар, сайхан муухай үзэгдэл хамтдаа л цогцолж байдаг ажээ. Тэр л бие хүн өөртөө байгаа сайн муу чанараас алийг нь илүү мэдэрч хөгжүүлснээс амьдралын алдаа оноо хамаарна. Сайн муу чанартай, сайхан муухай амьдарч байдаг болохоороо л та хүн бүрд таалагдах албагүй. Харин өөртөө таалагдаж байх албатай.
-Алив тохиолдол, амьдралын ээдрээтэй асуудлаар шийдвэр гаргахдаа, өөртөө итгэж, өөрөө шийдвэр гаргаж байх нь танд өөрийгөө таньж хөгжүүлэх өөрийн үнэ цэнээ бий болгоход ихээхэн нэмэр болдог. Бусдыг дуурайж, бусдын амыг дагаж гаргасан шийдвэрийн муу үр дүнг мэдрэхдээ өөртөө бус бусдад гомдох болно. Харин өөрийн бодлоор гаргасан шийдвэрийн муу үр дүнг мэдрэхдээ, зөвхөн өөртөө гомдож , "би өөрөөр яаж шийдэж болох байж вэ?" хэмээн үргэлжлүүлэн бодож эхэлнэ. Ийм олон бодол, бусдын амьдрал, шийдвэрийг анхааран ажиглаж, өөртөө хэрэг болох олон зөв гарцыг олж харах хүслийг төрүүлдэг. Үгүй дээ л ном унших бүрдээ өөртөө хэрэгтэй санааг хайн олж өөртөө шингээхийг хичээнэ. Тийм ч учраас "Өөрийн бодол өөртөө зөв" гэдэг хэллэг гарсан юм.
-"Би үүнийг ингээд хийчихвэл бусад хүмүүст таалагдахгүй болов уу?"хэмээн бусдын амьдралын төлөө биш, өөрийн амьдралын төлөө шийдвэр гаргaхдаа эргэлзэж тээнэглэзнэ. "Би ингээд хэлчихвэл хүмүүс муу хэлэх болов уу?" хэмээн өөрийн бодлоо өөрөөсөө ч өрөөл бусдаас ч нууна. 'Миний алдааг мэдчихээд хүмүүс шоолон доромжлох болов уу?" хэмээн сайн сайхан дүр бүтээн жүжиглэнэ. Хүн энэ хорвоод өөрийнхөөрөө байх эрхтэй. Таны хувийн асуудал болон гаргаж буй шийдвэр тань "төрийн эргэлт" гаргах хэмжээнд болон бусдад "ноцтой хохирол" учруулахаар биш бол хэнд ч хамаагүй. Учир нь үүнийхээ сайн муу үр дагаварыг өөр хэн ч биш зөвхөн та л хүлээж хариуцах учиртай.
-Бусдад таалагдахын тулд бодсоноосоо өөрийг ярьж, хүссэнээсээ өөрийг хийнэ гэдэг л хүний амьдралын утга учрыг алдагдуулж орхидог. Амьдралд тусгайлан найруулсан "жор" байдаггүй, хүмүүс бие биетэйгээ огт адилгүй учраас хүн бүр алдаа гаргадаг, алдаа гаргaх эрхтэй ч байдаг. Алдаа гаргaсан хүн үүнийхээ төлөө өөрөө л "үйл лай"-гаа үүрэхээс биш бусдад шүүмжлүүлэн доромжлуулж, Прометей шиг цовдлуулах учиргүй. Түүнчлэн бусдын муу тал болон алдааг олж харсныхаа төлөө доромжилж, бусдад сурталчлаад байх хэрэг бүр байхгүй. Харин алдаа бүрээсээ ухаарал авч аль болох бага алдахыг хичээх нь хувь хүний өөрийнх нь хэрэг юм.
Нэгэн сайхан зургийг харж, гайхан биширч , дуу алдан баясаж байхдаа энэ зургийг зурсан зураач "эхнэрээсээ салсан" гэдгийг сонсмогцоо уг зураг руу нулимчихаад явж болдоггүйтэй адил, хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрч баяр бахадлыг төрүүлсэн олон сайхан бүтээлийн эздийг хувийн алдааных нь төлөө шоолон тохуурхаж бас нулимж боломгүй.
Зөвхөн хэрэгтэй зүйлээ худалдан авахад зориулагдсан $ хэмээх цаас хүн бүрт таалагддаг байхад хэрэгтэй зүйлийг нь бүтээж бий болгодог хүн гэгч бодьгалууд сайн муу чанар алдаа онооныхоо төлөө хүн бүрт таалагдах албагүй. Тийм болохоор магтагдлаа гэж "тэнгэрт нисч" , муулагдлаа гэж "газарт хөрвөөх" хэрэг үгүй ажээ.
Дахин давтагдашгүй гайхамшигт хүн та хар цагаан хосолсон гайхамшигт ертөнцөд алдаа гаргaх эрхтэй бас өөрийнхөө хүсэл чадлаар амьдрах эрхтэй. Харин бага алдаж, их онохын тулд өөрийн "үнэ цэнээ" бий болгож, түүгээрээ дамжуулан бусдад сайхан гэрэл гэгээ, зүрх сэтгэлийн халуун илчийг илгээж байх учиртай.
Хүний үнэ цэнэ
Хүн бүр энэ ертөнцөд ирэхдээ өөр өөрийн авьяасаа авч ирдэг. Зарим нь авьяасаа нээн илрүүлж, хөгжүүлэн гайхамшигийг бүтээж бусдад үнэлэгдэн бахархал болон мөнхөрнө. Авьяасаа олж нээсэн зарим нь алдар хүндийн титмийг дааж чадалгүй, архи магтаалд живж зэврүүлнэ. Амьдралын нугачаанд үүртэн авьяасаа нээж амжилгүй зарим нь өөртэйгээ аваад буцна.
Хүн амьдарх явцдаа өөртөө хэрэгтэй зүйлээ үнэлж, авч ашигладаг. Түүн лугаа адил хүний "үнэ цэнэ" нь хэнд хэрэгтэй байх явдал юм. Хүмүүс чамайг анхааран сонсож, ойлгож бас хүндэлж, чамаас ухаарал авч байгаа бол энэ чиний "үнэ цэнэ". Өөртөө цуглуулж бий болгосон авьяас чадвар, оюун санааны итгэл үнэмшлүүд л чиний үнэ цэнийг бүрдүүлдэг юм даа.
-Ямар ч хүнийг ойлгох өөрийгөө ойлгуулах чадвар хамгаас чухал. Хүнийг ойлгох, болж буй үйлдлийг ойлгоход тухайн нөхцөл байдлыг бодитоор харж мэдрэх чадвар их тус болдог. Хүнийг буруутган муулахаас илүүтэй "энэ хүн ийм байдалд ороход юу нөлөөлөв өө?", "би энэ хүний оронд байсан бол яаж чадах байваа?" гэж өөртөө тавьсан асуултууд зөв хариуг олоход танд тусална. Хүнтэй маргалдаж мэтгэлцэхдээ хүртэл буруугаа эхлээд өөрөөсөө хайдаг зуршил хүнийг амархан тайвшруулж бодит байдлыг мэдрэх боломжийг олгодог.
-Аугаа ууч сэтгэл. Ямар ч хүнийг гаргасан алдааных нь төлөө хогийн саванд хийгээд гаргаад хаяж болдоггүйтэй адил уучлах хэрэгтэй болдог. Аль ч шашны сургаалиудад аугаа ууч сэтгэлийн тухай олонтаа өгүүлсэн байдаг. Алдаа гаргасан хүнийг харааж зүхэх тусам дараах алдаа руу түлхэж, харин уучлал гэмшил рүү хөтөлдөг. Эгээ л чулууг чулуу хагалж харин голын ус мөлийлгэдэгтэй адил.
Өөрийгөө таньж, өөрийн үнэ цэнээ бий болгосон хүмүүс л бусдын сэтгэл санаанд сайнаар нөлөөлж, ухаарал, баяр баяслыг өгдөг юм. Тиимийн тулд хүмүүс их уншиж, их зүйлийг суралцах хэрэгтэй болдог. Бас их тэвчиж их хөдөлмөрлөх хэрэгтэй болдог.
Орчлон дэлхийн гэрэл гэгээ болсон алтан нарны илч хүмүүсийн биейиг дулаацуулж, цацраг нь бүх л зүйлийг өнгөлөг сайхан харагдуулна. Үүнд нь баярлаж талархсан шувууд жиргэж, араатан амьтад ч тааламжтайяа суниаж, ургамал модод цэцэглэн дэлгэрч, далайн давалгаа хүртэл үзэсгэлэнтэйеэ цацран бүжиж, алсын уулс хүртэл сүр жавхлантайяа цэнхэртэнэ. Үүн лугаа адил хүмүүсийн бие биедээ өгч байгаа сэтгэлийн илч, зүрх сэтгэлийг дулаацуулж, уураг тархинд нь аялгуу сайхан хөгжим эгшиглүүлж, бүх судсаар нь баяр баясгалан урсаж, харцаараа хамгийн өнгөлөг сайхан бүхнийг олж харан, хоёр хөл нь өөрийн эрхгүй товшин бүжиглэнэ.
Хүн энэ сайхан хорвоо дээр ирээд буцахдаа, өөрийгөө олж танин өөрийн үнэ цэнээ бий болгож, өөрийн мөрөө үлдээн, бусдын сэтгэл зүрхэнд хадгалагдана гэдэг сайхан хэрэг шүү.
Төгсгөл
Хүний амьдралд сайн муу хосолж, сайхан муухай ээлжилж байвч залуус та нар эхлээд өөрийгөө олж танихыг хичээгээрэй. "Би хэн бэ?", "Би юу хийж чадах вэ?", "Надад ямар боломж байна вэ?" хэмээн ямагт өөрөөсөө асууж хариулт олохыг хичээгээрэй. Үүний тулд их уншиж бусдыг сонсож, олон зүйлийг харьцуулан ажиглаж, өөрт хэрэг болох бүхнээ шингээхийг хичээгээрэй.
Хэзээ ч бусдыг дуурайж, тэдэнд бүү атаархаж бай. Дахин давтагдашгүй бие хүн танд ч бас их боломж, авьяас чадвар бий. Харин та их тэвчээр гаргаж, их хөдөлмөрлөж, их зүйл сурах хэрэгтэй болноо. Хэзээ ч ямар ч бэрхшээл тохиолдсон өөртөө итгэж, өөрийн итгэл үнэмшил боломжиндоо найд. Гарц заавал олддог юм.
Хүмүүс бид алдаж онож байвч амьдарч байгаа нь юу юунаас илүү чухал. Утга учиртай зорилготой амьдрах сайхан. Амьдрал баян, сонирхолтой, гэхдээ сайхан.
Дээд тэнгэрээс заяатай гэж хөх тамгатай төрдөг цөөхөн монголчууд бид бүгдээрээ л "үнэ цэнэ"- тэй байж утга учиртай сайхан амьдрах боломжтой. Энэ нь өөр хэнээс ч биш зөвхөн танаас л хамаарна. Хөх тэнгэр ивээг.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах.
e-mail: gala_mn@yahoo.comЭнэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой 2008-09-12
Би мөрөөдөж байна.
Би мөрөөдөж байна буюу I Have a Dream нь Америкийн эрх чөлөөний төлөө тэмцэгч, арьсны үзлийг эсэргүүцэгч, уран илтгэгч Мартин Льютер Кинг-ийн 1963 оны 08 сарын 23-ны єдєр Вашингтон хотын Линкольны дурсгалт хөшөө дээрээс 200,000 хүний өмнө тавьсан алдарт илтгэл юм.
Бидний тэмцлийн амжилтыг илтгэсэн тэртээх таван жилийн ємнє, агау Америк орон Боолчлолоос Ангижрах Эрх Чөлөөний Тунхаглалд гарын үсэг зурсан билээ. Агуаа Америкийн бэлэг тэмдэг төдий сүүдэр дор бид одоо зогсож байна. Шударга бус явдлын дєлєнд тєєнєгдєн тарчилж байсан сая сая Негро боолчуудын хувьд энэхүү тунхаглал нь итгэл найдварын зүйрлэшгүй нандин гэрлийг авчирсан билээ. Гэтэл бид 100 жилийн дараа ч гэсэн Негро боолчууд эрх чєлєєг мэдэрч чадахгүй байгаа бодит бєгєєд эмгэнэлт баримттай нүүр тулан учирах ёстой байж.
Зуун жил єнгєрсєн хэдий ч Негро боолчууд тусгаарлан гадуурхах үзлийн гаванд хүлэгдэн, арьс єнгєєр ялгаварлах гинжинд орооцлогдон эмгэнэлтэйгээр амьдарсаар байна. Зуун жил єнгєрсєн хэдий ч Негро боолчууд баян тансаг материаллаг хєлгүй далайн дундах алслагдмал ганцаардсан ядуу арал дээр амьдарсааар л байна. Зуун жил єнгєрсєн хэдий ч Негро боолчууд Америкийн нийгмийн гологдсон ангийн буланд хавчигдан зовж тєрєлх эх нутагтаа цєллєгдєн амьдарч байна.
Иймээс бид єнєєдєр энэхүү эмгэнэлт түүхийг тоглуулахаар энд хуран цуглаад байна. Иймч утгаараа єнєєдєр бид улсынхаа нийслэлд тооцоо бодохоор энд хуран цуглаад байна. Манай нэгдсэн улсын хууль батлагч нар єєрєєр хэлбэл хуулийг гуйвуулагч нар Тусгаар Тогтнолын Тунхаг Бичиг болон үндсэн Хуулийн гайхамшигт тэрхүү уран цэцэн үгийг бичиж байхдаа хойч ирээдүйн Америк иргэн бүрийг тэрхүү үгийн арыг нь даах талаар бодолцож үзсэн болов уу.
аж єгєх болно. Бид єнєєдрийн эмгэнэлийг Америк оронд сануулахаар хязгааргүй харанхуйд хуран цуглаад байна. Одоо шинэчлэл хийх, харанхуйн мєсийг хайлуулах цаг биш. Харин одоо харанхуйгаас єндийж, арьсны єнгєєр үл гадуурхах шударга ёсны нарны гэрлээс тусгаарлагдсан ганцаардмал харанхуйн хєндийд гэрэл асаах цаг бидэнд ирсэн. Одоо Бурханы бүх хүүхдүүдэд боломж олгох хаалгыг нээж єгєх цаг нь ирсэн. Одоо арьсны єнгєєр гадуурхах шударга бус тэрхүү элсэн нүүдлийг ахан дүүсийн хєдєлшгүй хад чулуу болгон бататгах цаг нь ирсэн.
Тэрхүү тунхаг бичиг нь энэхүү мєчийн хурцадмал байдлыг авчрах, Негро боолчуудын эрхэм зорилгыг басамжлан доромжилсон, Америк орны суурийг ганхуулах мєхлийн ирмэгт аваачих зүйл болжээ. Хууль ёсны эрхийг улдаа гишгэсэн бєгчим халуун зуныг эрх чєлєє, эрх тэгш байдлыг дээдэлсэн налгар намар ирсэн цагт л Негрчуудын тэмцэл эцэс болно. 1963 он, энэ бол тєгсгєл биш харин эхлэл. Негро боолчууд єєрсдийн эрх тэгшээр амьдрах иргэний эрхийг хүртээгүй цагт Америк оронд амар амгалан, энх тунх байдлын аль нь ч үгүй байх болно.
Шударга үнэний гэрэлт єдєр ирэх хүртэл тус үндэстний суурийг ганхуулах тэмцэлийн хуй салхи үргэлжилсээр байх болно. Шударга үнэний ордонд аваачих халуун дулаан босгон дээр зогсож байгаа ард түмэндээ хэлэх зүйл надад байна. Эрх чєлєєгєє олох энэхүү тэмцлийг хийхдээ єєрсдийгєє бид шударга бус буруу үйлийн гэмтэн болгож үлдээх ёсгүй. Бид єс хонзонгийн аяганаас хүртэж эрх чєлєєний цангаагаа тайлах ёсгүй.
Бид хэзээд єєрсдийн эрх чєлєєний цангаагаа шударга замаар хийсэн тэмцэлээр тайлах болно. Бид єєрсдийн эхлүүлсэн энэхүү тэмцлээ биеийн хүчээр, нударганы хүчирхийлэлээр солих ёсгүй. Бид ахин дахин єєрсдийн биеийн хүчийг ариун сэтгэлийн хүчтэй нэгтгэж тэрхүү гайхамшигт єндєрлєгт хүрэх ёстой.
Негрчуудын нийгмийг бүрхсэн энэхүү нийтийн хүчирхэг шинэ хєдєлгєєн нь биднийг єнєєдєр энд хуран цуглуулах болсон боловч бидний ахан дүүс болсон цагаан арьстнуудыг түйвээх, зорилго агуулаагүй. Харин энд хуран цугласан зорилго нь бидний хувь заяаг цагаан арьстнуудын хувь заяатай холбоотой, тэдний эрх чєлєє нь бидний эрх чєлєєтэй салшгүй уялдаатай болохыг ойлгуулах явдал юм.
Бид ганцаараа урагшилж, ганцаараа явж болохгүй. Хэрвээ бид явахаар шийдсэн бол зєвхєн урагшаа л харж явах ёстой. Бидэнд буцах зам гэж үгүй. Биднээс хэн нэгэн “та нар хэзээ сэтгэл тайван амрах вэ” хэмээн асууж болох юм. Бидний аян хэдий хүнд хэцүү, бэрх аянд эцэж цуцсан ч бид замд таарах дэн буудалд, их хотын тансаг буудалд биеийн алжаалыг тайлан амрах ёсгүй. Негро боолчуудын нийгмийн байр суурь тусгаарлагдан шоовдорлогдсон жижиг дүүргээс чєлєєлєгдєх хүртэл бид амрах ёсгүй. Миссипид Негрчууд үзэл бодлоо илэрхийлж, Нью Иоркод Негрчууд сонгуульд итгэлтэйгээр оролцож чаддаг болтол бид амрах ёсгүй. үгүй, үгүй ээ бид амарч тайтгарах ёсгүй, шударга үнэн, шударга ёсны хүрхрээ мэт хуйларч, эрх чєлєє хурын ус шиг асгарах хүртэл бид амрах ёсгүй.
Та бүхний зарим нь энд маш их уй гашуу, зовлон зүдгүүрийг тээж ирсэн гэдэгт би эргэлзэхгүй байна. Та бүхний зарим нь давчуу бєгчим єрєєний мухраас ариун гэгээнийг эрэлхийлж ирсэн. Та бүхний зарим нь энд хууль сахиулагчдын балмад авирын салхинд хаачихаа мэдэхгүй гуйваж, хавчлага мєрдлєгийн хар хуйнд ороогдсон харанхуйгаас энд эрх чєлєєг эрж хайн ирсэн байгаа. Та бүхэн эрх чєлєєгєєр гачигдсан зовлонгийн хамгийн сүүлчийн гэрч нь байх болно. Иймээс та бүхэн зовлонг авралын үүд болгох шударга ёсыг бүтээх үйлсээ шантралгүйгээр үргэлжлүүл.
Миссипидээ эргэн оч, Алабама руугаа буц, Жоржидоо оч, Люсиана руугаа буц, энэхүү зовлонг хэрхэн гэтэлгэж єєрчилж болохыг мэдээд єєрийн жижиг борчуудын дүүрэг, єєрийн умгар овоохойдоо оч. Итгэл найдвараа гээсэн хоосон хєндий ертєнцдєє бүү орхигд. Зовлон гачилан хүнд бэрх, сэтгэлийн гонсгор байдлаа умартан би та бүхэнд одоо энэ мєчид єнєєдєр миний зүрх сэтгэлийн гүнд одоо ч оршин байгаа мєрєєдлєє хэлье. Энэ мєрєєдєл маань Америк мєрєєдєл дээр гүн бат суурилсан юм.
Нэг л єдєр манай үндэстэн сэргэж “Бид бүх хүн тэгш эрхтэй амьдрах ёстой гэсэн єнєєдрийн үнэний гэрч болсон” шударга нийгэмд амьдрах болно гэж би мєрєєддєг. Жоржиягийн халцгай толгод дээр євс ногоо ургаж тэрхүү ногоон толгод дээр боол, боолын эздийн хєвгүүд эв найрамдлын ахан дүүсийн халуун ширээний ард сууж зоог барина хэмээн би мєрєєддєг. Нэг л єдєр шудрага бус ёс, дарамт мєлчлєгєнд хувхайран цєлжсєн Миссипи мужид эрх чєлєє, шудрага үнэний баян бүрд цэцэглэх болно гэж би мєрєєддєг. Нэг л єдєр миний хүүхдүүд хүнийг арьсны єнгєєр нь шүүн тасалж хэлмэгдүүлдэггүй, хүнийг мєн чанараар нь үнэлдэг нийгэмд амьдрах болно гэж би мєрєєддєг. Тиймээ энэ мєрєєдєл маань одоо ч хүртэл бий.
Нэг л єдєр шударга бус үгэнд уруул нь бүдчин тэнүүчлэх хотын захирагчтай Алабама мужид хар, цагаан охид хєвгүүд гар гараасаа чанга атгалцан нэгэн ахан дүүс шиг цэцэрлэгт гудамжинд хамт зугаалах болно гэж би мєрєєддєг. Тиймээ энэ мєрєєдєл маань одоо ч хүртэл бий. Нэг л єдєр хєндий бүр усаар дүүрч, уул толгод бүр нил ягаан цэцгээр чимэгдсэн ногоон хивсээр бүрхэгдэн, энхэл донхол газар тэгш тал болж, муруй хазгай жим нарийн харгуй болж, Бурханы гэгээн мэлмий нээгдэж амьд бүхэн бие биеэ ойлгон нэгдэнэ гэж би мєрєєддєг. Энэ бол бидний мєрєєдєл. Би Ємнєд нутагтаа шударга ёсыг євєртлєн буцах болно. Бид шударга ёсыг євєртєлснєєр цєхрєлийн уулыг нурааж итгэлийг хадан хясааг босгож чадна. Бид шударга ёсыг євєртєлснєєр чихэнд чийртэй харчигнасан чимээг ахан дүүсийн гайхамшигт аялгуугаар сольж чадна. Бид шударга ёсыг євєртєлснєєр нэг л єдєр бид эрх чєлєєтэй болно гэдэгтээ итгэн хамтдаа хєдєлмєрлєж, хамтдаа залбирч, хамтдаа тэмцэж, хамтдаа зовж, мєн эрх чєлєєний тєлєє гараа гараасаа барин хамтдаа зогсох болно.
Бурханы бүх хүүхдүүд “бидний євєг дээдсийн амьдралаа илээсэн, хэрэн хэсүүчлэгч, эрх чєлєєг эрэлхийлэгчдийн бахархал болсон миний эх орон нь эрх чєлєєний нутаг, эрх чєлєєг магтан дуулая” хэмээн амьдралын шинэ єнгийг дуулах тэр єдєр ирэх болно. Хэрэв Америк агау гүрэн мєн бол энэ үг бодит биелэлээ олох ёстой.
*Шинэ Гемпшэрийн толгойдын оройноос эрх чєлєєний дуу эгшиглүүлэе, Нью Уоркийн сүрлэг уулсаас эрх чєлєєний дууг эгшиглүүлэе, Пеннсилваний єндєрлєгєєс эрх чєлєєний дуу эгшиглүүлье,
Колорадогийн цаст хясаанаас эрх чєлєєний дууг эгшиглүүлье,
Калифорнийн цавчим оргилоос эрх чєлєєний дууг эгшиглүүлье, Жоржиягийн єндєр уулнаас эрх чєлєєний дууг эгшиглүүлье,
Теннисигийн цавчим оргилоос эрх чєлєєний дууг эгшиглүүлье, Миссиссиппигийн толгод бүрээс эрх чєлєєний дууг эгшиглүүлье.
Єндєрлєг газар бүрээс эрх чєлєєний дууг эгшиглүүлцэгье.
Биднийг эрх чєлєєний дууг эгшиглүүлэх бүрт, тосгон гацаа бүрээс, хот муж бүрээс биднийг эрх чєлєєний дууг түгээх бүрт хар, цагаан, еврей, протестант, католик ялгаагүй бурханы бүх хүүхдүүд гар гараасаа барилцан хєгшин Негрчуудын мєрєєдєл болсон “Эцсийн эцэст бид эрх чєлєєтэй боллоо Ариун дээд бурхан минь эцсийн мєчид бид эрх чєлєєтэй боллоо” хэмээн хашгирах тэр єдєр бидэнд улам хурдан ирэх болно.
Subscribe to:
Posts (Atom)